Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таны машины дугаар сондгой тоогоор төгссөн бол маргааш явган яв


Сар шинийн баяр ойртож  олны хөл хөдөлгөөн ихсэн, нийслэлийн авто замуудад түгжрэл нэмэгдэж байгааг багасгахаар ирэх амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаараар нь зохицуулан хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээд байна. Таны машины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол бямба гаригт, сондгой бол ням гаригт замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Хотын даргын захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол  дугаарын хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа юм

Хязгаарлалтын бүс нь Сонгинохайрхан дүүрэгт Таван шарын уулзвар хүртэл үргэлжлэх бол  зүүн хязгаар нь  Офицеруудын ордны  тойрог хүртэл байх юм.  Дээрх бүсэд 10:00-20:00 цагийн хооронд авто машиын дугаарын хязгаарлалт мөрдөгдөх юм.

Тиймээс маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой бол та нийтийн тээврээр зорчих юм уу, явган явах хэрэгтэй болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан