Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австри жуулчин селфи хийж байгаад худагт унасныг аварчээ

Австрийн нэгэн жуулчин эмэгтэй дурсгалтай сайхан зураг авах гэж байгаад хутагт унасныг Энэтхэгийн нутгийн иргэд татаж гаргасан байна. Бүсгүй худагт уначихаад тусламж эрэн хашгирч байхад нь дэргэдүүр нь өнгөрч явсан эрэгтэй сонсоод олс авчирсан ч тэр нь богинодохоор цамцаа залгаж байгаад татаж гаргажээ.

Эмэгтэй азаар энд тэндээ хөхөрч, зурагдсаныг эс тооцвол бэртэж гэмтээгүй байна.
Энэтхэгийн Мумбай хотын цагдаагийнхан  селфи хийхэд аюултай 15 газрыг нэрлэн оршин суугчид болон жуулчдад анхаарууллаа гэж Newsru.com мэдээлсэн байна.

Хууль сахиулагчид аялагч жуулчдын селфи хийж зургаа татуулах дуртай эдгээр газарт урьд нь нэг эрэгтэй амь алдаж, гурван ч эмэгтэй бэртэж байсныг харгалзан  анхааруулах тэмдэг тавьж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан