Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пикассогийн Нью-Йоркаас хулгайлагдсан зургийг Стамбулаас оллоо

Нью-Йоркийн цуглуулгаас алга болсон Алдарт зураач Пабло Пикассогийн “Үсээ самнаж байгаа эмэгтэй” гэдэг зургийг туркийн Стамбул хотоос олсон байна. Урлагийн үнэт энэ бүтээлийг авч явсан хоёр этгээдийг туркийн цагдаагийнхан саатуулжээ.

Үүний тулд цагдаагийнхан урлагийн бүтээл худалдан авагчийн дүрд тоглож гэмт этгээдүүдтэй хоёр ч удаа уулзжээ. Урлагийн бүтээл наймаалагчид эхлээд зургийг найман сая ам.доллараар үнэлж  байснаа сүүлдээ долоон сая болгон буулгасан байна.

Ингээд сүүлчийн уулзалтаар гэмт этгээдүүдийг баривчилжээ. Пабло Пикассо “Үсээ самнаж байгаа эмэгтэй” гэдэг энэ алдарт зургаа 1940 онд зурахдаа өөрийн хайртай бүсгүй Дора Маар гэгчийг төсөөлөн дүрсэлсэн байдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан