Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаанаас өөрийгөө хамгаалж сурах нь чухал байна гэв

М.ЖАВАНДУЛАМ

Хүйтний эрч чангарах тусам утаа гэх аюул нийслэ­лийнхний хувьд “харанга” дэлдэх төвшинд хүрэх болсоор цөөнгүй жил болжээ.

Тиймээс сүүлийн үед утаанаас эмээн суух бус хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаарх аргад суралцах нь нэн түрүүний асуудал болоод буй юм. Утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн энэ сарын 29-нд Монголын Залуучуудын Холбоонд иргэдэд чиглэсэн өдөрлөг хийлээ.

МЗХ-ны дэргэдэх Байгаль орчны байнгын хороон дарга, дэд профессор Сономдавга “Сүүлийн найман жилийн судалгаанаас үзэхэд хүн амын тоо нэмэгдэж, автомашин болон гэр хорооллын бүсийн талбай тэлэхийн хэрээр агаарын бохирдол, хог хаягдал ихэссээр байна. Агаарын бохирдол үүсэх гол шалтгаан нь нам даралтын зуух, 300 мянган автомашин тээврийн хэрэгсэл болон гэр хорооллын гудамж хоорондох зам талбай, унамал бүрхэвчгүй эвдэрсэн хөрстэй 600 гаруй шороон зам, ил задгай хаясан хог, хот орчмын элс хайрга олборлох зориулалттай элс шороо зэрэг юм. Иргэд олон нийтийг аль болох агаарын бохирдлын талаар өргөн ойлголтыг энэ үзэсгэлэнгээс аваасай гэж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өргөн мэдээлэл өгөх гэж хичээж байна” гэв.

Үзэсгэлэнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, зориулалтын утааны маск болон уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, импортлогч 10 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцууллаа. Мөн агаарын бохирдлын хор уршиг хүний биед хэрхэн нөлөөлөх түүнээс эрүүл мэндээ хамгаалах талаар “Сонгдо” эмнэлгийн эмч С.Нямгэрэл зөвлөгөө өглөө.
Утаа агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалахын тулд цэвэр агаарт тогтмол гарах, амны хаалт хэрэглэж хэвших, амьдарч буй орчиндоо агаар сэлгэлт хийх, хүчилтөрөгчийн хангамж сайжруулах, хордлого тайлах бүтээгдэхүүн хэрэглэж, зөв дадал зуршил бий болгох хэрэгтэй гэлээ.
Өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгчид утаанаас хамгаалах зориулалтын маск гэхэд л 1500-80 мянга хүртэл төгрөгөөр үнэлж борлуулж байв. Тэдний танилцуулснаар нэг аяга хүчилтөрөгчийн коктейл уухад дөрвөн цагийн турш ой модонд алхсантай тэнцдэг гэлээ. Түүнчлэн хүн өдөрт шаарлагатай хүчилтөрөгчөө авснаар өвчлөх магадлал нь 99 хувиар буурдаг байна.

Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам утааны хэмжээ дээд цэгтээ хүрч, бүр гамшгийн хэмжээнд тулаад байгааг мэргэжилтнүүд ярьж байна. 2014 оны статистикаас үзвэл Улаанбаатар хотод жилдээ 6500-7500 орчим хүн нас барсан байна. Эдгээрээс агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр 130 орчим хүүхэд, 1400 орчим нь насанд хүрэгсэд аж. Тиймээс утаа буурах болов уу хэмээн бусдыг харалгүй, та өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай юм.

Монголын Залуучуудын Хол­бооноос “Уушгиа чө­лөөлье” аяны хүрээнд утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг  нээн Монголын За­луучуудын Холбооны Хэв­­лэл Мэдээллийн Олон Нийт­тэй Харилцах албаны дарга С.Бадмаараг “МЗХ  2016 оны нэгдүгээр сарыг  “Уушгиа чөлөөлье” уриатай аян өр­нүүлсний гол зорилго бүтээлч үйл ажиллагаа зохион  байгуулах.
Утаа, агаарын бохирдлоос үүдэн хамгийн ихээр хохирдог хүүхдүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 28-нд 24 дүгээр сургууль дээр ахлах болон дунд ангийн хүхдүүдтэй уулзан, утаа агаарын бохирдол  ихтэй байгаа үед өөрийгөө хамгаалахын тулд маск зүүж, өдөр тутам хэвшил болох талаар сургалт  явуулсан. Мөн Чингисийн талбайд Монголын Сурагчдын Холбоотой хамтраад залуучуудаас яаж эрүүл мэндээ хамгаалах талаар уриалга гарган, зогсолт хийлээ. Өнөөдөр утааны эсрэг, эрүүл мэндээ хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудтай хамтран товчхон мэдээллийг өгч байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
энэ гоё амны маск авмаар байна хаана зарж байнааааа
haana zarj baigaan iim mask.
ene amnii maskiuud haana zarj bgaa um bol
Хамгийн их уншсан