Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Б.Батбэх “Малд нүдтэй хүүхэд”


Завхан аймгийн Сонгино сумын уугуул, Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит болгон зохиогддог “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулах 21 дэх удаагийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн уралдаанд 16 аймгийн малчин ардын төлөөлөл болсон 200 гаруй хүүхэд оролцож билэг оюунаа уралдуулсан байна.

Улмаар Ц.Намхайнямбуу агсны нэрэмжит 21 дэх удаагийн шагналын эзнээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин, 15 настай Б.Бэтбэх шалгарч үеийн нөхдөө тэршүүлжээ. Тавдугаар ангиасаа мал дээр гарч, хурдан морь унаж өссөн тэрээр аавтайгаа хамт удсын наадмаас айраг, түрүү авч байсан төдийгүй ирээдүйд малын эмч болох хүсэлтэй гэнэ.

Ц.Нямхайнямбуу агсны хувьд Ардын их хурлын депутатаар дөрвөн удаа, УИХ-ын гишүүнээс нэг удаа сонгогдон ажилласан цорын ганц малчин юм. Тэрээр 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, хоёр түмэн хонь өсгөн үржүүлж, нийгэмчилж байсан нэгэн. “Баатарын минь алтан соёмбо хоттой хонинд дотор минь байсан” хэмээн залуу малчдад сургадаг байсан түүний үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр үр хүүхдүүд нь “Намхайнямбуу сан” байгуулж, “Малд нүдтэй хүүхэд”-ийг 21 жилдээ шалгаруулж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан