Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаярын тухай Г.Шийлэгдамбын матаас буюу ба МАХН-ын хагарал


Улс төрд мөнхийн найз байдаггүй, харин мөнхийн эрх ашиг л байдгийг Н.Энхбаяр гэдэг хүн биеэрээ нотлон харуулсаар. Хэдэнтээ ч баталж чадсан хүн. Монгол Ардын хувьсгалт намын /хуучнаар/ нэрээр сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр дээд албан тушаалд хүрсэн ганц хүн бол тэр. Энэ хугацаанд улс төрд олон ч “найз”-тай байсан. Удалгүй олон дайсантай болсон. Үнэндээ “Найзууд” нь дайснууд болж хувирсан гэвэл онох байх. 2012 оны сонгуулийн өмнө түүнийг сүр дуулиантай баривчлахад “Даргыг минь барьчихлаа. Хэлмэгдүүллээ” гэж өмгөөлж хамгаалан, улаан гал дундуур туучиж гүйх нь холгүй байсан дагалдагчид нь саяхнаас дайснуудынх нь тоонд орж эхлэв. Сайдын алба хашиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж буй улаан хамгаалагчдаас нь ганц нэгээрээ Н.Энхбаярын эсрэг үг чулуудах болсон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхны нэгэн ярилцлагадаа намын даргадаа гомдонгуй яваагаа илэрхийлсэн. Амийг нь аварсан шахуу байхад хариу бариагүй талаар дэлгэрэнгүй ярьснаас нь үүдээд түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тангараг тасарсан тухай таамаг гарах шалтгаан гэж буй. Арга ядахдаа гомдогсод нь хамтран байгуулсан Засгийн газрын тэргүүнийг унагаах товчлуур дарж, эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдрүүлсээр байгаа бололтой. Баривчлагдаж, хоригдож байхад нь өмгөөлөгчөөр ажиллаж, “оймсонд хавчуулагдсан” энэ тэр гэж дуудуулсан ч дагасаар ирсэн О.Баасанхүүд энэ жилийн сонгуулиар дахиад шаанс гарахгүй болж таарав. 

Гэтэл бас саяхан Эрүүл мэнд Спортын сайд байгаад авлига авсан хэрэгт холбогдоод байгаа Г.Шийлэгдамба нь авлигад авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн, дахиад ч өгөх өртэй гэсэн захидал бичсэн болж дуулиан тарив.

 Н.Энхбаярт хаягласан “Захидал нь Шийлэгдамбынх мөн, биш” гэх маргааныг хагалах хүн бол Г.Шийлэгдамба. МАХН-ыг байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, МАН-ынхны “буян”-аар Эрүүл мэнд, спортын сайд болсон түүнийг хэн нэгэн хилсээр гүтгэсэн үү. Баривчилгаанаас нь эхлээд л хардлага дагуулсан авлигын хэрэг хэмээн тодотгох Эрүүл мэнд, спортын яамныхны холбогдсон дуулиант хэргийн ээдрээ Н.Энхбаяртай холбогдоод буй нь үнэн үү.

Сайдын суудал, генсекийн албаа хүлээлгэж өглөө гэх анхны захидал нь албан шахалтаар гарын үсэг зурсан, хуурамч гэхийг бататган бичсэн дараагийн захидлын араас МАХН-ын дарга телевизид яаралтай ярилцлага өгсөн. Тэрээр “Манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж, Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна. Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог. Захиаг нь би хуурамч гэж бодож байна” гээд хуурамч захиа хэмээн тодорхойлсон. Сэтгэл санааны хүнд дарамтад орж бичсэн байх ч гэж булзааруулсан.

Явж явж энэ бол Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн ээлжит аргамжаа хэмээн тодотгов.
Тэгээд ч болоогүй намынхныхаа зөвлөгөө, нэг ёсондоо шахалтанд орж, Шадар сайд болохоор шийдсэнээ зарлалаа. Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр багагүй хугацаанд ажилласан болохоор жинхэлчихэд асуудалгүй гэлээ. Зургаахан сарын өмнө Өршөөлийн хууль батлагдсаны дараа Өмнөд Солонгосоос Монголд ирэхдээ Н.Энхбаяр “Би ямар нэгэн албан тушаал хашихгүй. Шадар сайд болохгүй. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд туслахаар, зөвлөнө” л гэсэн дээ. Харин одоо миний хэрэг төрд гарчихлаа, их үйлст миний саад болох нь сонгууль угтсан тактикийн арга хэмжээ гэх.

Харин нөгөө талаасаа улс төр дэх карьераа өсгөх, пиараа хийх арга барилд шилжиж. “Гарман дээр морио сольдоггүй” гэдэг ч МАХН дахь багаа сэлгэж, Н.Энхбаяр “шинэчлэл” хийх нь. Хууччуулаасаа нэг нэгээр салж, сэлгээний тоглогчид шинээр оруулж ирэх бололтой. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Удвал, Г.Шийлэгдамба, Л.Цог, О.Баасанхүү тэргүүтэй бүрэлдэхүүнтэй дайралтад орж байсан МАХН-нд хуваагдал, хагарал эхлэлээ тавьсан уу. Л.Цог, О.Баасанхүү нар “Шударга ёс” эвслийн бүлгээсээ тэс хөндлөн ажиллаж байгаа бол нэгэн цагт баруун гар нь байсан Н.Удвал сайд асан суудлаасаа буумагцаа сураг ажиг тасраад байна. 170 мянган ам.доллараар холбогдоод буй Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нарын хооронд юу болсон бэ. Энэ бүхний учир Г.Шийлэгдамбын “Цензургүй ярилцлага”-ын дараа тодорхой болж чадах болов уу. 

0 Сэтгэгдэл
minii eejig mini ami nasin awarsan achai buyantai said bgan bi engin ardin huuu minii eej hort hawdarati emchilge bhgui gej bhad eruul mendin said ta miniii eejig mini awarch bidend nar giigulsen achtai hun bi ene hunii tuluu yuch hiihed belen bi ene huntei 1 uda ajil deeren uulzaj uzsen tani ger bul bolon tanig burhan iweeg
Хамгийн их уншсан