Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд хавар ирснийг бэлгэдэж тарваганы өдөр тэмдэглэж байна


Өнөөдөр хоёрдугаар сарын 2. АНУ, Канадад уламжлал ёсоор хавар ирснийг бэлгэдэж тарваганы өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр амьтад ичээнээсээ гарч хавар жинхэнэ ёсоор ирснийг зарладгийг хүмүүс ийн тэмдэглэдэг.
Хэрэв энэ өдөр бүрхэг байвал тарвага өөрийнхөө сүүдрийг харж чадахгүй, нүхнээсээ хурдан гарч энэ нь  өвөл эрт  дуусч хавар эрт ирэхийг бэлгэддэг гэдэг.

Нартай тунгалаг байвал тарвага нүхэндээ эргэн ордог, энэ нь хүйтэн улирал үргэлжлэхийг хэлж байна гэсэн үг.

Энэ өдөр АНУ, Канадын хотуудад соёл олон нийтийн олон арга хэмжээ болдог байна.  Энэ нь ч гадаадын олон жуулчдыг татдаг.

Тарваганы өдрийг бүр эртний Римд тэмдэглэдэг байсан гэнэ. Тэнд энэ өдрийг зарааны өдөр гэж тэмдэглэдэг байж. Тэр цагт хүмүүс байгалийг, цаг уурыг амьтдын байр байдлаар тодорхойлдог, ингэхдээ амьтад өөрсдийн сүүдрийг харж байна уу, үгүй юу гэдгийг ажигладаг байжээ.

Улмаар энэ уламжлал баруун Европт тархаж тэндээсээ АНУ-д дамжин ирсэн гэнэ. Энд зараа бараг үзэгддэггүй учраас тарваган өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан