Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарын барилдааны хуваарь

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны хуваарь:

1.Өсвөр бөхийн барилдаан  2-р сарын 5-ны 14 цагт

Бүртгэл 2-р сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1999 оны 01-р сарын 01 -нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

 Итгэмжлэл 3000 төг,           Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

2.Нийтийн монгол шандастны барилдаан 2 дугаар сарын 05-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.

 Итгэмжлэл 5000 төг,            Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 07-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 07-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

Тасалбарын үнэ 3000 төгрөг.

4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 06-ны 14 цагт

Бүртгэл 2-р сарын 05, 06-ны 10 цагаас эхлэх ба аймаг, цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 Тасалбарын үнэ 5000 төгрөг.

5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Бүртгэл 2 дугаар сарын 08-ны 14 цагт.

Бүртгэл 2 дугаар сарын 07, 08-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.

Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2, 3-р эгнээ 25.000 төг, бусад эгнээ 20.000 төг. Тасалбар бүхэн суудлын дугаартай байна.

Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
gonchigoo batsaaniig harnaa muu bandiig.........
Хамгийн их уншсан