Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баяр хурим хийх, хэргэм зүүхэд сайн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны  хоёрдугаар сарын 3, Лхагва гараг .  Билгийн тооллын Өвлийн адаг шарагчин үхэр сарын  шинийн  25. Идрийн барилдлагатай хөхөгчин туулай өдөр

Энэ  өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн.

Нялхсыг хөлд оруулах, гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болбол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно.

Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан