Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайдаас дээш албагүй бол Монголд амьдрах дургүй “урвагчид”

Нүүдлийн шувууд гэж хөөрхий аятай сайхан амьдрах гэж улс орон, тив алгасан явж зусч, өвөлждөг нутаггүй амьтад байна аа. Тэд өвөл болоод цас мөс ороод цаг агаар хүйтрэхээр дулаан орныг зориод явчихна, зун болж халуу шатаад ирэхээр хүйтэн сэрүүн хойд зүгийг зорьж ирж зусна. Ер нь л аятай сайхан байх газраа хайж амь зууна.

Үүн лүгээ атар тарган амьдарч, улс ард түмнээр тэжээлгэж байх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна. Эднийг уг нь Монгол Улсын иргэн гэмээр боловч  шууд тэгэж нэрлэхэд бас хэцүү. Ер нь товчоор хэлэхэд хоёр нутагтнууд. Нүүдлийн шувуудтай адил тал нь бол хаана аятай таатай, амар жимэр, ашиг орлоготой байна тэнд л амьдардаг хүмүүс Нүүдлийн шувуудаас ганц ялгаатай нь тэдний чемоданых нь ёроолд хаа нэгтэй  Монгол Улсын иргэний үнэмлэх хэвтэж байгаа.

Ийм хүмүүс хэн хэн бэ?

Намбарын Энхбаяр.

Энэ хүн Монголын төрийн хамгийн өндөр  гурван албан тушаал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн. “Намбарваан”, “Авлигын загалмайлсан эцэг” цол хэргэмийг ч энэ л үедээ хүртсэн. Үүнийхээ ч үрээр шоронд дөрвөн жил гаруй хоригдох ял аваад хагасыг нь эдлээд өршөөгдсөн.  “Туг ч барьсан, тугал ч хариулсан”. Үүнээсээ хойш Солонгост эмчлүүлэх нэрээр амьдарч байгаад яг үнэнийг хэлэхэд 2016 оны сонгуулийн чимэээнээр Монгол Улсад морилон саатаад байгаа хүн.

Санжийн Баяр

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 2008 оны УИХ-ын  сонгуулийн дараах будлианаар тарьсан булайгаа нуух гэж нам нь олонхи болчихоод байхад АН-тай эвсэж хууль бус Засгийн газар байгуулсан хүн. Иймдээ ч сөрөг хүчний шахалтаар хуулийн хариуцлага татагдахаас хар толгойгоо аварсан. 2012 оны сонгуулиар нам нь Засгийн эрх авч чадаагүй болохоор Америк руу зугтаасан. Ерөнхий сайд, намын дарга магадгүй Ерөнхийлөгчөөс доош албан тушаалгүй бол Монголд амьдарч тэр бүү хэл ирж чадахаа больсон хүн.
Хааяа нэг ирж намынхаа хуралд суух нэрээр “Би амьд байгаа” гэдгээ харуулчихаад төр засгийн толгойд гарах аятай боломжоо хүлээн АНУ-д өчнөөн орон сууц худалдаж аваад, түүнийхээ цэцэрлэгийг услаад сууж байгаа нэгэн.
Саявтар zaluu.com  сайтаас явуулсан 2016 оны сонгуульд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн рейтингийн судалгаанд бас  нэрээ хавчуулчихсан л байсан. Энэ зүгээр ч нэг тохиолдол биш байх.
Дунд сургуульд байхдаа хүн хутгалж хөдөө очиж сургууль төгсч байсан хүн,

Г.Занданшатар

Баянхонгор аймгаас УИХ-д хоёронтоо сонгогдож байсан хүн. 2012 оны сонгуулийн дараагаар  мөн л  эрс тэс уур амьсгалтай хүйтэн Монголд байх нь таалагдахгүй АНУ руу зугтан гарч сурч байгаа нэрээр хоргодож байгаа хүн. Одоо бас л УИХ-ын сонгуулийн чимээнээр яс горьдох мэт Баянхонгор аймагт нэр дэвших магадлалтай хүн гэдэг жагсаалтад өөрийгөө оруулчихаад байгаа нэгэн. Нутагтаа очиж энерги авч байна гэж баахан хэсч сүржигнэж баянхонгорчуудад бараагаа харуулан сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд ирсэн гэсэн.
 УИХ-д нэр багтсаны хувьд Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан энэ хүн төрийн өндөр албан тушаалгүй л бол бас л Монголд амьдарч чадахаа больж байгаа хүн. Харж л байгаарай 2016 оны сонгуульд ялагдвал бас л нэг тийшээ нүүдэллээд явна.


Х.Жекей

УИХ-ын гишүүн асан, Хил хамгаалах газрын дэд дарга байсан, бригадын генерал хүн. МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д хоёр удаа сонгогдсон шалгарсан  коммунист, казах түмнийг төрд төлөөлнө, Монгол Улсад үнэнч зүтгэнэ гэж УИХ, Хилийн цэрэгт хоёр ч тангараг өргөсөн хүн. Гэтэл монголоос хэл сураггүй алга болж сураг нь одоо Казахстан улсын Хил хамгаалах газарт зөвлөхөөр ажиллаж байгаа гэдэг. Өөрөө ингээд явсан уу, МАН-ын даалгавраар явсан уу бүү мэд. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Монгол Улсын иргэншлээ солиулаагүй гэдэг. Монголд аятайхан албан тушаал амлавал буцаад ирэхийг бас үгүй гэхгүй.

А.Мурат

УИХ-д АН-ын нэрийн өмнөөс Баян-Өлгий аймгаас сонгогдож байсан. Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад БНХАУ-ын Эрээн хотод консулаар ажиллаж байлаа. Ингэхдээ гадаадын иргэдэд Монгол Улсын хуурамч виз гаргаж өгдөг гэсэн хэл аманд өртөж байтал дайран дээр нь давс гэгчээр дипломат дугаартай машинаар мансууруулах бодис тээвэрлэж хил давуулсан нь илэрсэн. Үүнээс хойш сураггүй алга болсныг Казахстан улсад гарсан гэж бичиж байгаа. Зарим хэвлэлийн мэдээгээр бол түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах гэж байгаа гэдэг.

Л.Оюун-Эрдэнэ

Хэнтий аймгийн харьяат энэ залуу МАН-ын нэг ёсны “гитлерюгенд” байгууллагын толгойлогч байсан хүн. Тиймдээ ч энэ төр Засгийн бодлогыг эсэргүүцэн хэд хэдэн удаагийн “сүрт жагсаал” зохион байгуулж намдаа нэр олж авсан. Энэ суудлаараа дамжаад У.Хүрэлсүх ах шигээ төрд,  төрийн толгойд гарах сонирхолтой нэгэн. 2012 оны сонгуулийн өмнө өөрийгөө чухам л МАН-ын ирээдүйн дарга, Ерөнхий сайд болох хүн гэж хэвлэлүүдээр бичүүлж сурталчилсан. Харамсалтай нь УИХ-ын 2012 оны сонгууль МАН-д амжилт авчраагүй болохоор мөн л аятай таатай газар хайн АНУ- руу зугтаасан хүн. Гэхдээ бас болоогүй америкт сурч байхдаа нам, НАМЗХ гэдэг байгууллагынхаа нэрийг барьж бусдыг  / АНУ-ын Тайсон коллеж болоод түүний төлөөлөгч М.Ариунбат хэмээн хэвлэлүүдэд гарсан / залилаад дараа нь айлган сүрдүүлж заналхийлсэн гэсэн мэдээлэл гараад амжсан. Одоо бас л 2016 оны сонгуулийн сургаар УИХ-д нэр дэвших  магадлалтай ялах нигууртай хүний тоонд өөрийгөө оруулчихсан хийсч яваа нэгэн. УИХ-ын сонгуулиар нам нь ялахгүй бол, өөрийг нь нэр дэвшүүлэхгүй бол мөн л Монголд ирэхгүй алга болж мэдэх нэгэн.

Д.Зоригт

Талийгаач ахынхаа нэрээр МАН-д наалдан улс төрд орсон. Эрдэс баялаг,  эрчим хүчний  сайд хийж байгаад 2012 оны сонгуулийн дараа албан ажлаа хүлээлгэж өгөөд л сураг тасарсан. Зарим нь түүнийг Шведэд судалгааны ажил хийж байгаа гэж бичиж байсан ч АНУ-д явж байхтай нь ардчилсан намынхан тааралдсан гэсэн мэдээлэл бас бий.
Юутай ч тэрээр мөн л хатуу ширүүн уур амьсгалтай, ядуу монголд өндөр алба л хашихгүй бол эгэл жирийн амьдарч чадахгүй болсон хүн бололтой. Энэ хүн бас УИХ-ын сонгуулийн сургаар монгол хүн гэдгээ мэдүүлэх гэж үүгээр түүгээр бас харагдаад байх болж, юуны магад дахиад сайд болчих боломж байгаа эсэхийг хайж байгаа бололтой.

Албан тушаал горьдоод хүмүүсийн нүдэн дээр, элдэв хурал зөвлөгөөн дээр болохоор “Монгол Улсын” төлөө гэж гуагалаад л , баруун гараа цээж хэвэл дээрээ тавиад л “Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг” дууг буруу солгой хоолойгоор бархираад байдаг атал Монгол Улсад хайргүй, эндээ байгаад эрх мэдэлтэй болохоороо хөрөнгө мөнгийг нь идээд завшаад байдаг, элдэв албан тушаал, дарга сайдын тушаалгүй бол  амар хялбар амьдрах газар хайгаад зугтаад явчихдаг ийм нүүдлийн шувуудыг чинь  “Эх оронч” гэх үү, “Монгол Улсын иргэн асан” гэмээр юм уу, эсвэл “Нүүдлийн шувуу” гэх үү, бүр “УРВАГЧ” гэх үү.

Харж л байгаарай ирэх зуны сонгуулиар УИХ-д нэр дэвшигчдийн дунд энэ хүмүүсийн нэр тууж л явах вий дээ. Үгүй юм гэхэд сонгуулийн дараа нэг сайд даргын суудалд заларчихсан та бидний татварын мөнгөөр тансаглаад л давхиж явна даа.

0 Сэтгэгдэл
ер нь Монголдоо 5 доошгүй жил амьдарсан хүнийг нэр дэвшүүлж байх амьдарлаас тасарчихсан нөхдүүд эх орныг минь тонохоос өөр өөдтэй юу хийхэв дээ
Энэ сайт АН-ын хувийн сайт юмуу.
ХАМГИЙН том ЭМгэнэл бол БАЙР СУУРИА бэхжүүлэхийн тулд ГАдНЫ нөлөөг Ашиглаж эх орноо худалдах замыг эргэлтгүй сонгосон нөхдүүд
АТГ ялтан авлигалын загалмайлсан Элбэгдоржийн Монгол улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж баривчилж хориочээ.
З.Энхболд Элбэгдорж тэргүүтэй АН-ын нөхдүүд 2000 онд сонгуульд ялагдаад АМерикруу гарч явсан нь улс төрчид сонгуульд ялагдахаараа гадагшгардаг замын эхлэлийг Тавьсандаа
2000 онд нам нь ялагдаад АН-ын гарууд АНУ-руу гарч яваад 2004 оны сонгуулиар ирсэн юм
үнэн болоод зөв санаа гаргаж бичсэн байнаа.дарга хийхгүй бол амьдарч чаддаггүй гарууд юм биш үү?ахин улс төр лүү бүү зүтгүүл эд нарыг.
чухал албанд байсан бузар хар мөртнүүд улсын аюулгүй байдал ер нь хамаагүй болсон бололтой монгол улсд төр байна уу
чухал албанд байсан бузар хар мөртнүүд улсын аюулгүй байдал ер нь хамаагүй болсон бололтой монгол улсд төр байна уу
чухал албанд байсан бузар хар мөртнүүд улсын аюулгүй байдал ер нь хамаагүй болсон бололтой монгол улсд төр байна уу
Энэ луйварчид болбол Арабын эмир болчихоод алтан жорлонд бааж үзэх юмсан гэж мөрөөдөж байгаа даа......хөөрхий
Энэ луйварчид болбол Арабын эмир болчихоод алтан жорлонд бааж үзэх юмсан гэж мөрөөдөж байгаа даа......хөөрхий
Энэ луйварчид болбол Арабын эмир болчихоод алтан жорлонд бааж үзэх юмсан гэж мөрөөдөж байгаа даа......хөөрхий
ЖИНЭХЭН УРВАГЧИД БОЛ Ц.ЭЛБЭГДОРЖ З.ЭНХБОЛД АЛТАНХУЯГ, БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ГОНЧИГДОРЖ М.ЗОРИГТ БАТХҮҮ ГЭЭД ОЛОН БАЙНА
heel hahuuli avdag novshnuud bugdeeree zailoo shorondoo hataj uh!
oyun erdene bol hereggui ee hurelsuhiin zaluuchuud bol demii humuus sh dee
хэдэн луйварч хулгайч урвагч шарвагч нар л байна ийм муу новшуудаар монгол дүүрсээн
Nuguu gamshigiin said Hurelsuh bas end bagtanadaa
бүгдийг нь алаад хаячихаач
Nuguu gamshigiin said Hurelsuh bas end bagtanadaa
Unen zuil bichjee edgeer humuus bas tsaana ni olon bii iicnih nuur cn alga daa dahiad songohgui baih heregtei iimerhuu ih gariin luivarchidiig
Казах хүн болохоор таны нүдэнд өөр харагдаж байна уу
Казахуудыг хаа явсан газар нь дарж байхгүй бол ингэдэг байхгүй юу. Энд л амьдарч байгаа болохоос элэг нь Казахстан руу явчихсан улсууд. Монголын төрийн хар хайрцагны бодлогыг мэддэг хүмүүс гадаадын тусгай албадын номер нэг объект гэдэг нь тодорхой. Тусгаар улс мөн л юм бол энэ мэт эх орноосоо урвагсдыг цээрлүүлэх хэрэгтэй
Казах хүн болохоор таны нүдэнд өөр харагдаж байна уу
Наадуул чинь бүгд дээд зиндааны хулгхйч нар.Монгол төр ийм луйварчингуудаар хэзээ ч дутахгүй.Хамгийн зэвүүн нь эдэнд ичих нүүр булчирхай алга.дахиж л битгий сонгоорой.
ямар ч хууль үйлчлэхгүй ингээд л дураараа тэнэж явах юмсан
Өмдөндөө шээлээ л дээ. Бич бич
Hudlaa bichihee bolildoo.
Zuv bicheech.
Х.Жекей гэдэг урвагчаас монголын төр шийдвэр гаргаад цол бүх одон медалаа хураагаад аваачээ юуг нь хүлээгээд байгаа юм.УРВАГЧ ҮХҮҮЛ ТААРНА.............
эНЭ МАШ ЧУХАЛ БАРИМТ БАЙНА,ЭНЭ БАРИМТЫГ НИЙТЭЛСЭН ХҮНД БАЯР ХҮРИГИЙ...
Zuv bicheech.
Ямар их алдаатай бичдэг хүн бэв Ийм байж сэтгүүл зүйд ажиллахаасаа ичээч тэгээд бас хүн муулах дуртай хаха...
Энэ хүмүүс бүгд худлаа гарууд шдээ
яг л үнэнийг нь бичиж ***** хийж бүгдыг нь үхүүлнээ
Баахан ***** царайтай гарууд байх юм
ikh mungu olj avchee, gadaadad urj yavna. avilgalchid gedeg ni unen yum b.na.
enhbayar, zorigt , zandanshatar gesen hogiin novshnuud tur garna gej bitgii gorid. Muu novshnuud uhej dald oroosoi.
Хамгийн их уншсан