Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос пуужин харвабал Япон устгана


Умард Солонгос пуужин харваад энэ нь аюултай бол устгах хэрэгтэй гэж Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани тушаал өглөө хэмээн тус улсын БХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
Пеньян хоёрдугаар сарын 8-25-ны хооронд өглөөний 7,00- өдрийн 12,00 цагийн хооронд хиймэл дагуул бүхий дуужин хөөргөнө гэдгээ энэ мягмар гарагт Олон улсын далайн байгууллага (IMO), Олон улсын мэдээлэл холбооны холбоонд (ITU) мэдэгдсэн юм.
“Пуужин нь манай газар нутагт унаж ард иргэдийн амь нас, өмч хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд” гэж Японы Батлан хамгаалахын мэдэгдэлд дурджээ.
Батлан хамгаалах яам пуужинг хөнгөн хөлөгт суурилуулсан SM-3 пуужин юм уу, зенит пуужингийн “Patriot, PAC-3” цогцолборын  тусламжтайгаар агаарт устгана гэсэн байна.
Энэ тушаал хоёрдугаар сарын 25 хүртэл хүчинтэй, гэхдээ хугацааг сунгаж болох юм байна. Пуужин Японы өмнөд нутгийн Сакисима гэдэг газрын дээгүүр нисч өнгөрөх магадлалтай байгаа юм.

0 Сэтгэгдэл
Илрүүлж ч чаддаггүй байж яах нь вэ дээ?
garchigiin nairuulga avah yum algaa... garchignaas ni unshval Hoid solongos fuujin huurguvul Yapan Hoid Solongosiig ustgah bolno geh maygiin oilgolt turuulj bn. Ug ni fuujing ni l ustgah yum bn shdee...
Хамгийн их уншсан