Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

16 гэрэл зурагчин арлын оронд үзэсгэлэн гаргана

Ж.ЖАМУХА

Монголын гэрэл зурагчид өнгөрсөн онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж II  их хурлаа ч хийж амжсан. Их хурлын хүрээнд энэ онд хийхээр багагүй ажил төлөвлөсний нэг нь гадаад харилцаагаа өргөжүүлж, гэрэл зурагчдаа гадны улс оронд сургах, мэргэжил дээшлүүлэх цаашлаад үзэсгэлэнг нь гаргах байсан билээ.

Энэ ажлын хүрээнд ирэх тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Монголын гэрэл зурагчдын төлөөлөл арлын оронд айлчилж үзэсгэлэнгээ гаргах гэж байна.

Нийт 16 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэх үзэсгэлэн дөрвөн өөр галерейд үзэгчдийн хүртээл болох юм. Тодруулбал, “Канон” брэндийн Шинагава галерейд тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 21-нийг дуустал “Гамма” агентлагийн гэрэл зурагчин В.Баттулга, Л.Ганзориг, В.Рэнцэндорж болон чөлөөт уран бүтээлч Д.Октябрь нар уран бүтээлээ дээжлэн хүргэнэ. Харин “Никон” брэндийн Шинжуку галерейд тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 13-ныг хүртэл гэрэл зурагчин Б.Нямгэрэл, Б.Тэмүүлэн, Н.Цолмон болон “Ардчилал” сонины гэрэл зурагчин Ш.Отгонжаргал нарын бүтээл дэлгэгдэнэ.

Мөн “Сони” гэрэл зургийн галерейд зургадугаар сарын 16-ныг дуустал С.Энхжаргал, Р.Гоцбаяр, Б.Болор-Эрдэнэ, А.Түмэнжаргал нарын үзэсгэлэн арлын орны үзэгчдэд хүрэх бол зургадугаар сарын 6-12-нд гэрэл зурагчин З.Эрдэнэ, Ш.Гэрэлсайхан, Б.Инжинааш, н.Номингэрэл нар уран бүтээлээ дээжлэн хүргэх юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй зурагчдын дунд өөр өөр төрлөөр дагнан бүтээл туурвидаг хүн олон буйгаараа онцлогтой. Жишээ нь, манай оронд эрчимтэй хөгжиж буй макро гэрэл зурагчдаа Н.Цолмон төлөөлөх бол “street photography” буюу гудамжны гэрэл зургийн өнгө төрхийг Б.Инжинааш харуулна. Түүнчлэн, галт тэрэг, төмөр замтай холбоотой зураг авдаг Б.Тэмүүлэн, баримтат гэрэл зурагчин В.Баттулга, В.Рэнцэндорж нарыг ч онцолж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан