Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:   2016 оны нэгдүгээр сарын 29

Тендер шалгаруулалтын нэр: Автомашины шатахуун нийлүүлэх                                                             

Тендер шалгаруулалтын дугаар:  Х-2016/02

МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Автомашины шатахуун нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК-ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт үнийн саналын 2%-тай тэнцэхүйц төгрөгийн, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны хоёрдугаар сарын 12-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10.30 цаг -т нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


    МИАТ ХК
    
Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа
Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөө

Утас: 70049860
Факс: 70049919

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан