Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 4. Монголын тусгаар тогтнолын түүхэн чухал өдөр

Монгол Улс яг хэзээ тусгаар тогтоносон бүрэн эрхт улс болсон юм бэ.

1911 онд Манжаас тусгаарлаж Богд хаант Монгол Улсаа тунхагласнаар тусгаар улс болсон гэдэг. Гэтэл 1915 оны гурван улсын гэрээгээр Орос, Хятад хоёр том гүрний шахаанд орж Монголыг хятадын автономит эрхтэй улс болгох нь тэр. Ингэж байтал 1919 онд хятадын гэ-мин цэрэг орж ирээд, Богд хааныг Да жунтны хөргөнд мөргүүлж, тэр ч бүү хэл түүнийг барьж хорин монголын тусгаар тогтнол үгүй болов.
1921 онд ардын хувьсгал мандуулж, 1924 онд Улсын анхдугаар их хурлаас Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласнаар тусгаар улс боллоо гэж байсан нь бий.

Гэхдээ 1924 оны тавдугаар сарын 31-нд Зөвлөлт Оросын Гадаад хэргийн сайд Карахан Бээжинд Хятадтай гэрээ байгуулан Монголыг хятадын салшгүй бүрэлдхүүн хэсэг гээд баталчихсан байдаг.

Нийтлэлч Баабар: “1911 онд тусгаар тогтнолоо зарласан боловч өдий 34 жилд энэ нь нэг ч орноор хүлээн зөвшөөрөгдөөгүй байлаа. 1915 онд Хиагтад болсон гурван улсын хэлэлцээрээр Хятадын онцгой автономит мөртөө Оросын протектрат гэж хүлээн зөвшөөрөгдсөн боловч 1920 онд энэ эрхийг нь Бээжингээс ирсэн генерал Сю Шүжан эвдэн бусниулсан байв. 1921 онд Оросын генерал Барон Унгерн Штернбэргийн цэрэг Монголыг Хятадаас чөлөөлөн тусгаар улсыг зарлан тунхагласан боловч тун удалгүй улаан оросууд орж ирээд энэ статус квог мөн эвдсэн байна. 1921 оны намар Москва Гадаад Монголд тогтож байгаа Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөд харин тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй үүнээ 1924 онд Бээжинд болсон Караханы хэлэлцээр гэдгээр улам баталгаажуулан Гадаад Монголыг Хятадын салшгүй сюзерэн гэж хүлээжээ. Үүнээ 1936 онд дахин баталгаажуулсан” гэж бичжээ.

Харин 1945 оны хоёрдугаар сарын 4-нд Ялтад болсон АНУ, Их Британи, ЗХУ-ын тэргүүнүүдийн уулзалтаар Монгол Улсын статус квог хэвээр хадгална гэсэн нь Бүгд Найрамдах Монгол Улсыг тусгаар улс гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрөхийн эхлэл болсон байна.

Дэлхийн их дайныг эцэс болгох, дайны дараа дэлхийн улс гүрнүүдийн байдлыг тухайд Сталин Гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол дорно зүгт японыг дарах, зүүн хойд хятадыг чөлөөхө эсэх асуудлаархятадын эрх баригчидтай ярихдаа Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг барьцаа болгосноор Хятад дуртай дургүй зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүргэжээ.

Иймдээ ч тэд Монголын нийт ард түмнээс асуулга явуулж байж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх санал тавьсан байдаг. Ийн 1945 оны 10-р сард тусгаар тогтнолын төлөөх санал асуулга болж, Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө 100 хувь санал өгснийг  үндэслэж 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2-р сарын 26-нд Зөвлөлт улс Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Чухамдаа энэ хүртэл Хятад ч, Зөвлөлт Холбоот улс ч Монголыг тусгаар улс хэмээн үзэхгүй, дипломат харирлцаа тогтоолгүй, ЗХУ гэхэд л Элчин сайд биш, Бүрэн эрхт төлөөлөгч суулгаж байсан байна.

Ингэхээр хоёрдугаар сарын 4 бол Монгол Улсын түүхэнд туйлын чухал тэмдэглэлт өдөр болж байна.

0 Сэтгэгдэл
Хөөрхий тэр Сталин гэгч сахалтай хүн монголд их тус болсон хүн юм байна. бид түүхээ мэддэггүй юм байна. Сталиний хөшөө монголд бий билүү. хөшөө дурсгалыг нь байгуулах, өнөөдөрийн дурсгалтай түүхэн өдөр тэмдэглэж байхаар юм байна
1941 онд Герман Москва хотод тулж ирсэн хүнд үед гадаадын бүх элчин сайд ба төлөөлөгчдийн газрыг Москвагаас нүүлгэхийг Сталин тушаасан. Харин ганцхан Самбуу гуай үлдсэн байдаг. Өглөө бүрийн Сталинд өгдөг мэдээлэлд энэ тухай яригдсан байдаг. Хүн түүхийг бүтээдэг.
Чи зориуд мушгиж бичээд байгаа юмуу. Сталин өөрөө АНУ, Их бриани хоёрт Монголын тусгаар тогтнололыг зөвшөөрүүлэх санал таьсан гээд л шууд утгаар нь бичмээр байна
Японы эсрэг дайн зарлахыг АНУ, Их Британи Зөвлөлтийн Сталин-аас гуйж байсан үе. Герман бараг ялагдчихаад байлаа. Сталин-гаас 4 болзол тулгасан. 1-рт БНМАУ-ын тусгаар тогтнолыг 2 их гүрэн хүлээн зөвшөөрөх... Гүүглээр эх хувилбарыг нь хайгаад үзвэл гараад ирнэ. АНУ, Их Британи хүлээн зөвшөөрснөөр Зөвлөлтүүд 2 сарын дараа Японд дайн зарлаж, хагас сая цэрэг нь Манжуур луу давшиж билээ.
Чи зориуд мушгиж бичээд байгаа юмуу. Сталин өөрөө АНУ, Их бриани хоёрт Монголын тусгаар тогтнололыг зөвшөөрүүлэх санал таьсан гээд л шууд утгаар нь бичмээр байна
САХАЛТ СТАЛИНЫ БУЯНААР МОНГОЛ ТУУРГА ТУСГААР УЛС БОЛСОН ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙХАД БУРУУГҮЙ ШҮҮ. МОНГОЛЧУУДАА ЯЛТАД 3 АСУУДАЛ ТАВЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛСНИЙ НЭГ НЬ ГАДААД МОНГОЛЫН ТУСГААР БАЙХ АСУУДАЛ БАЙСАН ЮМ ШҮҮ...
Хамгийн их уншсан