Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ

Италийн Пиза хотод 27 настай жүжигчин Рафаэль Шумахер гэгч залуу Mirages жүжгийн үеэр цаазаар авхуулдаг хэсэгт тоглож байхдаа жинхнээр өөрийгөө дүүжилж амь алдах шахсан байна. Түүнийг “дүүжлэн хорооход” хөл дор нь модон тавиур тавиад өшиглөж зайлуулжээ.

Жүжигчин дүүжлэгдэх үеэр энэ жүжигт оролцож түүнтэй хамгийн ойрхон  байсан анагаахын сургуулийн оюутан жүжигчнийг хүзүүндээ хамгаалалтын зүйл хийгээгүй болохыг анзаарч түгшүүр зарласнаар Рафаэль арай амь тавчихсангүй, комд ороод амьд үлджээ.

Teatro Lux арт-театрын захирал Габриэль Де Лука энэ тухайд “Уг нь жүжиг дээрээ бол түүнийг буудаж цаазалдаг юм. Харин жүжиг эхлэхийн өмнө Шумахер найруулгыг өөрчилж дүүжлэх санал тавьснаар өөрчилсөн юм” гэжээ.

Цагдаагийнхан энэ хэргийг амиа хорлох гэсэн оролдлого гэж үзэхгүй байгаа юм байна. Жүжигчний ээж ч бас хүүгээ “Тэрээр үхэхийн өмнөх гэрээс, захидал үлдээгээгүй, тэгээд ч түүнд амьдралаас залхах ямар ч шалтгаан байхгүй” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан