Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын чуулган маргааш өндөрлөөд 15-нд эргэж цуглана

УИХ-ын намрын чуулган маргааш өндөрлөх  бол сар шинийн дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-нд зарлахаар шийдвэрлэжээ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр гишүүдэд дуулгалаа. Ингэхээр УИХ-ын эрхэм гишүүд сар шинээр хөдөө орон нутагт нэг их олон хоногоор дайлуулж цайлуулж, ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийж нэг их шоудах зав бага байх бололтой. УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн хувьд ирэх сар шинийн баярыг дөнгөж  өнгөрөөгөөд даваа гаригаас нь ажилдаа буцаж орно гэж ойлгож болох юм.
Ерөнхий сайдыг огцруулна, үгүй, ҮХЦ-ийн гишүүдийг солино энэ тэр гэж багагүй хугацаа зарцуулсан УИХ энэ удаа бас намрын чуулган завсарлахын өмнө хуулиудыг бөөндөх бололтой.
Өнөөдрийн хуралдаанаар гэхэд л зургаан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан