Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигыг эх орноос урвасантай адил үзье гэв

ОХУ-ын Төрийн Думын депутат, Аюулгүй байдал, авлигын эсрэг байнгын хорооны гишүүн Николай Ковалев Төрийн өндөр албаны хүмүүсийг авлига авбал эх орноос урвасантай адилтган шийтгэж байх санал дэвшүүлсэн байна.

Тэр  өндөр албаны хүмүүс, амбан захирагч нар, мөрдөн байцаагчид, шүүгч, прокуроруудыг авлиа авсан бол эх орноосоо урвасан гэж үзэж байх хуулийн төсөл боловсруулж байгаа гэжээ.

Төрийн албанд өндөр алба хашиж байгаа хүмүүс авлига авснаараа үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэсэн үг гэж депутат үзэж байна.
Ийм өндөр албан тушаалтнуудыг авлига авбал хагас сая рублиэр торгож, 12-20 жил хорих ялаар шийтгэж байхаар хуулийн төсөлдөө тусгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
manaih ene huuliig awch heregjuuleh yum san
Хамгийн их уншсан