Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар шинийн босгон дээр гурван ихэр хүүхэд мэндэллээ

Өчигдөр ЭХЭМҮТ-д дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн хоёр нь, охин бол нэг нь хүү юм байна. 1,8-1,9 кг жинтэй хоёр охин д, 2,1 жинтэй хүү  төрүүлсэн ээж Б.Энхтунгалаг  Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг юм байна.

Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэдгээс өөр мэдээлэл ЭХЭМҮТ-ийнхөн өгөхгүй байгаа юм. Учир нь, ихрүүдийн аав, ээж хоёр өөр бусад мэдээллийг нууцалж өгөхийг хүсчээ.

Ямартай ч сар шинийн босгон дээр Монгол Улсад гурван ихэр иргэн мэндэлж Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор  тус бүр гурван сая төгрөг авахаар болж байна.

Мөн  ихрүүдийн ээж  жирэмсний таван сартайгаас эхлээд 12 сарын хугацаанд сар бүр олгодог байсан 40000 төгрөгийн тэтгэмжээ дахин нэг жилээр сунгуулах эрхтэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан