Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөр Монголын аюулаас хамгаалахын даргын буруутай нь нотлогджээ

Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын улс төрийн зөвлөлдөх хорооны орлогч дарга асан Жао Липинийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Шаньси мужийн Тайюань хотын Ардын прокурорын газар буруутгасан нь батлагдлаа  хэмээн БНХАУ-ын Ардын прокурорын Дээд газар мэдээллээ.

Түүнийг хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хадгалж байсан,  өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд Чифэн хотод аллага үйлдсэн гэж буруутгажээ.

Жао Липэн нь Өвөр Монголын Өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга байхдаа албан тушаалаа хэтрүүлэн, гуравдагч этгээдэд үйлчлэн, авлига авч, хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хадгалж байсныг хууль сахиулагчид тогтоосон байна. 
Үүнээс гадна тэр бас гэр бүлээс гадуур эмэгтэйтэй холбоо тогтоож өндөр албаны хүний социалист зан суртхууныг зөрчсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан