Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улсын сайн малчин”-ы шагналыг гардуулав

“Улсын сайн малчнаар” энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг, “Улсын тэргүүний фермер”-ээр гурван иргэн, нэг хоршоог шалгаруулсан. Мал сүргийн тоо 56 саяд хүрч, сүүлийн есөн жил дараалан буурч байсан малчин өрхийн тоо өнгөрсөн хоёр жилд дараалан өсч, 153 мянга болсон. Иймээс “Улсын сайн малчин”-ы тоог нэмэгдүүлсэн байна.  Төв аймгаас энэ жил найман сайн малчин тодорсны нэг нь тус аймгийн Баянжаргалан сумын гурав дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улсын сайн малчин”-ы болзол хангасан Р.Баяндүүрэнгийнд зочилж “Улсын сайн малчин”- үнэмлэх, тэмдгийг дурсгалын зүйлтэй гардууллаа.

Монгол Улсын гавьяат малчин Р.Ренчиндорж 12 хүүхэдтэй,  тав нь малчин бөгөөд тавуулаа сум, аймгийнхаа шилдэг малчид. Ес дэх хүү Баяндүүрэн нь “Улсын сайн малчин”-аар шалгарлаа. Удам залгасан малчны хотонд ирж шагнал гардуулж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд хэлээд Р.Баяндүүрэнг аав шигээ гавьяат малчин цол хүртэхийг хүсэн ерөөв.

“Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд амжилт гаргасан таны нөр их хөдөлмөр, малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас арвандолдугаар жарны модон хонин жилийн “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулан өргөмжлөл олгов. “Улсын сайн малчин” үнэмлэх, тэмдгийг Р.Баяндүүрэн болон түүний гэргий Б.Цэнд-Аюуш нарт гардуулсан юм.
Р.Баяндүүрэн ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.1992 оноос эхлэн 22 жил тасралтгүй мал маллахдаа сүүлийн 10 жилд малаа таван төрлөөр нь өсгөж, малын үүлдэр угсаа, чанарт анхаарч малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн есөн жил дараалан мянгат малчнаа хадгалан, сүүлийн гурван жилд амьдралын түвшин доогуур 15 иргэнд 450 гаруй мал хандивлан малжуулжээ. Тэрээр 2015 онд 1385 төл бойжуулж, 2429 толгой мал тоолуулж зах зээлд сүүлийн гурван жилд 1300 гаруй мал борлуулжээ. Мөн үржилд зориулж мал худалдсан, ноос, ноолуур, мах сүүгээ зах зээлд борлуулан орлого ашгаа нэмэгдүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан