Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх жилийн өнгийг хэн юу гэж хэлэв

Ч.Дамбажав: Хурим, найр хийлээ гээд элдэв барцад нүүрлэх юм огтхон ч байхгүй

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав”

-Ирж буй жилийг шороон үхрийн шинжээр тодорхойлоход жилийн өнгө хэрхэн бууж байна вэ?
-Од эрхсийн байгаль, хүн амьтанд үзүүлдэг нөлөөллийг судалдаг буддын шашны 10 ухааны нэг нь зурхайн ухаан. Жил жилийн цаг тооны бичгийг хаврын урь орсон өдөр хэмээх 24 улирлын тохиолыг олж тогтоодог. Хаврын урь орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл, бөөр нь улаан, шир шийртэй, амаа ангайсан, зүүн тийш сүүлээ шарвасан байна. Өмнө нь шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаран гүйж явна.
Үүнээс үзэхэд жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин байна. Мал сүрэгт ээлтэй байх боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Зурлагад улаан өнгө буюу гал мах бодь давамгайлсан нь ган гачиг, цагаан өнгө цас, хяруу, мөндөр орох дохио юм. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гантай жил болохоор байна. Үр тариа чухаг гэхээр газар тариаландаа анхаарах, ус чийгийг сайтар хуримтлуулахыг сануулж байгаа хэрэг.

-Улс орны улс төр, эдийн засаг хямралтай байна. Гэтэл энэ жил сонгууль болохын дээр олон улсын чухал үйл явдал тохионо. Ер нь, ирэх жил эдийн засаг, ард түмний аж амьдрал ямар байх бол?
-Жил ямар болох нь тухайн хүнээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн байдал, аж амьдрал ямар байх нь ард түмнээс шалтгаална. Хүмүүс бидний бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлээс бүх зүйл хамаарна. Бид эв найртай, зөв бодолтой байх юм бол ямар ч бэрхшээлийг даваад гарна. Хүн бүр өөрөө хянамгай, ажил үйлсээ сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээд сэтгэл санаагаа ариутгаж, номын ёсоор л явах ёстой юм.

-“Бичин жилд хурим, найр хийж болдоггүй” гэх юм. Найр хурим хийвэл барцадтай байдаг хэрэг үү?
-“Нүцгэн бичин жил гарч байна” гэсэн үг цөөнгүй сонслоо. “Төрөх, өвдөх, өтлөх, үхэх нь үнэн” гэсэн дөрвөн үнэн бий. Бичин жилд хүн төрж, үхэж болохгүй гэсэн зүйлгүй биз дээ. Үүнтэй  адил жил бүрт Дашням, Балжинням, Дүвжиртэй өдөр гэж байдаг. Дүвжир гэдэг нь жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг хэрэг. Тухайлбал, пүрэв гараг жил өдөртэй давхцахыг Пүрэвжалын Дүвжир гэдэг. Дүвжир өдрийг бүтээлийн барилдлагатай өдөр гэж монгол хэлнээ хөрвүүлдэг. Иймээс бичин жилд хурим хийж болно, үр хүүхдийнхээ даахийг ч үргээж болно. “Муу нүүрт” гэхээр бичин жилд бараг л нүүрээ угааж болохгүй гэх нь халаг байна. Хурим, найр хийлээ гээд элдэв барцад нүүрлэх юм огтхон ч байхгүй.


Д.Нацагдорж: Муу талаа хамгаалахын тулд засал хийлгэдэг учиртай

“Манба дацан” хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж.

-Сар шинэ гарахаар шинийн 15-ны дотор засал ном хийлгэвэл сайн гэдэг. 15-наас хойно хийлгэвэл яадаг хэрэг вэ?
-15-ны дотор хийлгэвэл сайн. Гэхдээ заавал гэсэн юм байхгүй. Ямартай ч, бүх хүн бэлгэ дэмбэрэлээ бодож, засал номоо хийлгэх хэрэгтэй. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сар зурхайн зурлагууд нь өөр өөр байдаг. Монголчууд бүгдээрээ сайхан байя л гэж байгаа бол хүн бүр, дор бүрнээ заслаа хийлгэж байх ёстойг олон жил ном үзэж байхдаа ойлгосон. Энэ бол нэг хэсэг нь хийлгэдэг, нөгөө нь хийлгэлгүй орхидог зүйл биш. Нэг үгээр тогтсон стандарттай зүйл гэж ойлгож болно.
Гарч байгаа жилийг дагаад хүний төрсөн жил хоёрын хоорондын уялдаа холбооноос хамаарч тэр хүмүүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нь нөлөөлдөг нөлөөллүүд нь сайн муутайгаар орж байгаа. Сайн талаа бид арвижуулах хэрэгтэй. Харин муу талаа хорьж, хамгаалахын тулд засал хийлгэж байгаа юм. Түүнчлэн, урьдчилан сэргийлнэ, хамгаална. Мөн сөрөг үр дагаваруудыг эерэг болгохын тулд засал хийлгэдэг. Тийм болохоор заслаа сайн хийлгэчих юм бол дор бүрнээ амар амгалан болно. Ард иргэд нь амар амгалан байвал улсын хөгжил ч сайжирна биз дээ. Дор хаяж өвдөхгүй. Өвдөхгүй бол тэр айлын санхүүгийн боломж ч сайжирна. Яг үнэн чанартаа маш олон хорлогч байдаг гэдэг. 380 ад зэтгэр, 1080 гэг готгор, 84 мянган муу нисванисын сэтгэл бидэнд бий. Тэр болгон тухайн жилээс хамаараад хүний ажил, амьдралд янз бүрээр нөлөөлдөг.

-Онцгойлсон засалтай хүмүүс байдаг даа?
-Дөнгөж төрсөн нярай буюу ой хүрч буй хүүхэд, ес, 21, 33, 45, 57, 69, 81 настай, хулгана жилтэй хүмүүс маш сайн анхаарч, засал номоо хийлгэх ёстой. Яагаад гэвэл энэ хүмүүст гүймэг таараад байгаа талтай. Есөн нүдний засал гэж бий. Тэр гүймэг гэдэг заслыг заавал хийлгэх учиртай. Энэ бол маш хорлолтой гариг эрхсийн нөлөөлөл юм. Үүнээс болж хүний амьдралд асар том алдаа эндэгдэл гардаг.


Д.Цогтбаатар: Зүг мөрөө зөв гаргах нь тухайн жилийн барцад саадыг гэтэлгэдэг

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч.

-Шинийн нэгний өглөө зүг мөргөө гаргахын учир холбогдол, бэлгэдэлийн тухай танаас тодруулах гэсэн юм?
-Эрт дээр үеэс эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүн нар мандахаас өмнө бүрэн хувцаслаж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг нь өргөдөг. Мөн тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн жилд нүүдэл суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, олз омогтой байхыг зөгнөсөн утгатай юм. Зүг мөрөө гаргангаа үйлддэг бас нэг зан үйл нь жилийн цээр гаргах юм.
Монголчууд бид эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр цагт ихээхэн сонирхолтой дом засал хийлэг байж. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн, хүндэтгэлтэйгээр үйлдсээр байна. Эрхэм хүмүүн нь шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргахдаа тэр жилийнхээ хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ буцаж ирэхдээ аз хийморьтой, буян хишигтай байвал тэр жилдээ олз омогтой байхыг бэлгэддэг. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь хар нохойг ам, хийморийн зүгтэй давхцаж байвал хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирдэг учиртай. Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. Товчхондоо, зүг мөрөө зөв гаргах нь тухайн жилийн барцад саадыг гэтэлгэж, үйлс төгөлдөржихийн номлолтой зан үйл юм.
-Бичин жилд зуд болдог гэх яриа бий. Энэ талаар та хэрхэн тунгааж сууна?
-Бичин жил болгон зуд турхан болох албагүй шүү дээ. Өвлийн өнгийг шинжвээс ирэх хавар ээлтэй байх болов уу.

-Жил жилийн тодотгол, нэршлийг хүмүүс янз бүрээр тайлбарлах болж. Улирч буй жил маань “Галзууруулагч” байсан бол ирж буй жил “Муу нүүрт” болж байх шиг байна. Ер нь, тухайн жилийн нэршилийн утга, бэлгэдэлийн тухайд тайлбарлаж өгөөч?
-Ер нь, жаран жилийн орчлын жил тус бүр чимэг нэртэй байдаг. Тэр нь тухайн жилийнхээ ерөнхий байр байцыг илэрхийлдэг. Энэ нэрсийг эрдэм ухаанд хэт нэвтэрсэн, номт мэргэн улс хайрлаад нэгэнт тогтчихсон тул хэн дуртай нь хэлж засаад, шүүмжлээд байдаг ч юм биш. Тухайлбал, ирэх жилийг “Нүүр муут” хэмээсэн нь элдэв хилэнцээ эс тонгочвоос “Нигуур муугаа үзүүлэх” гэмтэй гэж номт мэргэн багш маань айлдаж байсан юм.


С.Дамбий: Битүүний шөнө заавал гэртээ хонодог ёстой

Судлаач, сурган хүмүүжүүлэгч С.Дамбий.

-Ахмадын үг алт гэдэг. Танаас битүүлэх ёсны бэлгэдэл, баримталбал зохих зан үйлийн тухай тодруулах гэсэн юм?
-Монголчууд бид шинийн өмнө айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Энэ өдөр эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс зөрж гаждаггүй, хэлсэн үг бүрийг нь хууль мэт дээдэлдэг. Битүүний орой “ховдог эмгэн” гэдэг гялаан од баруун зүгт гардаг. Эл одыг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оруут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг учиртай. Битүүний орой тахиа буюу 21:40-11:40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээ шүүсээ залдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас тэргүүтнийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг зөвхөн хөдөөний айлууд дагаж мөрдөх ёстой заншил гэж болохгүй. Бид бүгдээрээ малчин гаралтай улс. Зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгаль дэлхий, аав ээж, унасан газар шороотойгоо харьцах нь бидэнд заяасан эрхэм зүйл. Ийнхүү эх дэлхийтэйгээ зүй ёсоор харьцаж ёс жудгаа гээлгүй, уламжлалаа умартахгүй цагаан сарыг тэмдэглэх ёстой. Тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал Монголын ард түмэн 2080 он хүртэл сайн сайхан явна. Жарны асуудал ийм чухал.

-Битүүний орой тотгон дээр мөс, цас тавьдаг. Энэ нь ямар домтой зан үйл вэ?
-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурханы хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тодгон дээрээ тавьдаг. Арга билэг гэх үү дээ. Угтаа, үлгэр, домог гэдэг эрт цаг бодит амьдралд байсан зүйл. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.

-Битүүний өдөр юуг цээрлэх ёстой вэ?
-Битүүнд уурлаж бухимдах, архи уух, хашгирах, нохой мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идээшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тортог босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Яагаад гэвэл битүүний 23:45 цагт хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангахыг үздэггүй.
Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөнд дүүрэн зултай байх ёстой.

0 Сэтгэгдэл
Ed nart mongoloo gesen setgel baihgui shuu har tangadiin shavi nar huvalzuud shuu dew. Odoo 37 on shig neg tseverleh bolson shuu.
Ариун ном,нигүүсэл ярьж байгаа нь хутагт хувилгаан шиг.Авч идэх өмсөж зүүхийг харахад албин тийрэн шиг.Сорж мөлжиж өргөл барьц нэхэх нь хувалз бэртэгчин шиг.Одоо болимоор юм.200-300жил хар тангадтай нийлж монгол түмнээ сорлоо.Одоо болиочээ хоолны үлдэгдлээ нохойд хаяад өгөх сэтгэлгүй бирдүүдээ үйлийн үр эрлэг тамаас зайлж аргалж худал үнэн маань,тангад түвд үгэнд чинь хууртахгүй шүү!!! Үхэж далд ороосой.1937 он шиг жалгаар нэг хүүрийг чинь овоолох цаг айсуу.
Энэ муухай лам нар жил бүр нэг шинэ дүрэм зохиож байдаг хөгийн бирдүүд штээ. Энэ жилийн 6 сард сонгууль болно гэж харин зөл хэлээд байгаа юм шүү хаа очиж.
Эдийг дээдэлж, худал шарвалзаж, сэтгэлээ ариусгаагүй эднээс Намсрай гуайд арай илүү Монголоо гэсэн сэтгэлтэй Зурхайч байж мэднэ шүү
Хамгийн их уншсан