Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сая 500 мянган хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны талаар ярилцлаа. Ингээд хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэддээ “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан төлбөрийг нь өгүүлэхээр шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 29-ний байдлаар нэг сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна гэжээ. Харин зургаадугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж хоёр тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна.

Ер нь, зургадугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авахаар захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан