Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Нийслэл шавар байшингийн бөөгнөрөл болчихлоо

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН НИТХ-ын сонгуульд ач холбогдол өгч байгаа нь илт мэдрэгдэж байна. Нийслэлийн АН мөрийн хөтөлбөр болох “5 А” дотор гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгоё гэсэн санаа явж байгаа. Үүнийг олонхи нь дэмжиж байгаа ч бусад намаас багагүй шүүмжлэл ирж байна. Мөрөөдлийн мөрийн хөтөлбөр боловсрууллаа гээд л…?
-Ардчилсан хувьсгал Мон­­­голд ялснаас хойшхи 22 жилийн хугацаанд нийс­лэ­­лийг зөвхөн МАХН /МАН/ удирдаж ирсэн. Ин­гэх­дээ хот төлөвлөлтийг үнд­сэндээ байхгүй болгосон. Нийслэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа зөвхөн өөрсдийн хувийн эрх ашигт нийцүүлчихсэн шүү дээ. Газар, зам, барилгын  асуудлыг авлигын сүлжээ болгочихсон. Өнөөдрийн хийж байгаа үйлдэл бүр нь үүнийг нотолдог. Төрийн албан хаагчдад газрын гэрчилгээгүй кадастрын зураг өгчихдөг. Ингэснээр авлига авах бололцоог нь хангаж өгч байна. Нөгөө төрийн албан хаагчид нь бэлэн байгаа кадастрын зургандаа гэрчилгээ гаргаж өгч бизнес хийх болсон. Үүнийг өөгшүүлж болохгүй. Манай намын хувьд Нийслэлийн удирдлагын зүгээс хийж байгаа бүх ажлыг үгүйсгээгүй. Гэхдээ Монгол Улсын нүүр царай болсон хот шавар байшингийн бөөгнөрөл болчихож.

-Үүнийг танай нам гарснаар өөрчилж чадах уу?
-Чадна. Бидний хийх хэд хэдэн зүйл байна. Ингэхдээ хамгийн түрүүнд хот төлөвлөлтөө хуульчлах ёстой. Бат-Үүлийн яриад байгаа гэр хорооллын иргэдийн газрыг нь баталгаажуулж, тухайн газартаа амины орон сууцаа барина гэдэг энэ санаа маш зөв зүйтэй зүйл.
Дэлхийн хотуудыг харахад хотын төв нь барилгажиж, хотын зах нь хаус хороолол байдаг шүү дээ. Манайх ч гэсэн асуудлыг ингэж шийдэх ёстой. Ингэхийн тулд төрөөс гэр хорооллын дэд бүтцийг шийдэж өгөх юм. Халуун, хүйтэн ус, халаалтын асуудлыг улс шийдээд өгөхөд аяандаа амьдрал цэцэглэнэ.

-Танай намынхан гэр хорооллын иргэдийн газрыг үнэд хүргэж амины орон сууцны хороолол болгоно гэлээ. Гэтэл өнөөгийн Зас­гийн газраас гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлчихлээ. Иргэдийн газрыг байраар сольж байна. Магадгүй танай нам НИТХ-д олонхи болбол энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Орон сууцны хороолол гэдэг бол социализмаас уг­шилтай бөөнөөрөө л амь­дардаг газар. Тэнд хамгийн их гэмт хэрэг гардаг. Ерөө­сөө л нийтийн байр гэж ойлгож болно. Өөрийн эзэмшлийн газартаа амьдарч байгаа хүмүүсийн амьдрал харьцангуй тайван байдаг. Иргэдийн хувийн өмч рүү хэн ч халдахгүй шүү дээ.
-Улсын баатар ч байна уу, хэн ч бай нийслэлийн энэ байдлыг дөрвөн жи­лийн хугацаанд өөрчилж ча­дахгүй. Нийслэлийн амьд­рал нэг өрхийн амьдралыг өөрчлөхийн дайтай зүйл биш гээд шүүмжлэлийг МАН-ынхан тавих боллоо?
-Бат-Үүлийг сонгох нь зарчмын асуудал. Тэрээр өөрөө хотын иргэншилтэй хүн. Хот, хөдөөгийн амьдрал өөр шүү дээ. Тиймээс хотын соёлыг мэддэг хүнийг л нийслэлчүүд сонгох нь өөрчлөлтийг ав­чирна. Ингэхдээ ганц Бат-Үүлийг бус НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй 45 хүнийг багаар нь сонгож байж тэд бодлогоо хэрэгжүүлж чадна.

-Сонгуулийн талаар яри­­хаар иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг хөн­дөхгүй байж чадахгүй нь. 28 мянган ширхэг иргэний цахим үнэмлэх илүү хэвлэсэн. Энэ нь сонгуулийг будлиантуулах гэж урьдаас зохион байгуулсан зүйл гэж харах нэгэн байна л даа. Танай намын хувьд дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Манай нам иргэний үнэмлэхтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж байна. Олон сонгуулиар давтагдаж ирсэн энэ асуудалд хяналт тавина. Хорооны Засаг дарга, хэсгийн ажилтнууд айл өрхийн гишүүдийн нэр дээр өөр хүний нэр давхардуулж бичсэн зүйл гарах боллоо. Санаатайгаар ингэж бичсэн үү, санамсаргүй юу гэдгийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн. Өнөөдөр АН-ын нэр хүнд өндөр байна. Үүнийг судалгааны байгууллагууд гаргасан. Ийм өндөр байгаа нэр хүндээ луйвардуулахгүй байх тал дээр л анхаарч байна. Намын дэргэд иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бааз санг бий болгосон. Ингэж иргэний бүртгэлийн давхардлыг шалгаж байна. Нэг хороон дээр л гэхэд 100 хүний нэрийг давхардуулж бичсэн тохиолдол гарлаа.

-Сонгуулиас өмнө энэ асуудлыг цэгцлэх боломж байгаа юу?
-Байгаа. Сонгогчид хэсгийн хороо дээрээ очиж нэрсийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн тоо бүрэн эсэхийг шалгахад л хангалттай. Сонгогчийн нэрсийн жагсаалтад хүний нэр нэмж, хасч бичсэн тойрог, хэсгийн хорооны ажилтан төрийн эсрэг гэмт хэрэгтэн болно. Хуульд ингээд заачихсан шүү дээ. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй.

-Сонгуулийн санал хураах өдөр ойртох тусам нэр дэвшигчдийн талаархи сөрөг мэдээлэл хэвлэлийн хуудсыг дүүргэх болж…?
-Сүүлийн үед сонин хэвлэлд манай намын гишүүдийг нэр цохож зохион бай­гуулалттайгаар гүтгэх боллоо. Тиймээс үүнийг сонгогч­дод анхааруулж хэлэх ёстой.

-Р.Гончигдорж гишүү­нийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж МАН-ынхан Сонгуулийн төв байгууллагад хандсан. Энэ талаар?
-МАН-ын залуу удирдлагууд юм ярьж байгаа нь зөв л дөө. Гэхдээ тэд хүний хэлсэн үгээр яваад байна уу даа гэж харагдаж байна. Содбаатар хэвлэлийн хурал хийгээд манай намаас нэр дэвшигч Гончигдоржийг жагсаалтын 12-оос урагшилж есөд нэрээ бичүүллээ гэсэн баримт нотолгоогүй зүйл ярьсан. Тэрээр энэ мэдээллийг сониноос авах ёстой юу, СЕХ-ноос авах ёстой гэдгээ мэдэхгүй байх шиг. Ийм хөнгөн байдлаар асуудалд хандсанд харамсч байна. НАМЗХ-ны тэргүүн Оюун-Эрдэнэ “Ийгл” телевизээр ярихдаа санал тоолох машиныг З.Энхболдын компани оруулж ирсэн гэж гүтгэж байна. Ингэж нотлох баримтгүй ярьж байх юм. Тэд хуулиа мэдэхгүй байна л даа. Нотлогдоогүй зүйлийг олон нийтэд тараах нь гүтгэлэг шүү дээ. Хүн гүтгэсэн бол тэднийг нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гээд хуульд заачихсан байгаа.

0 Сэтгэгдэл
БИ ОЛ НАР МАНДМААР БАЙНА. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ТЭНГЭРТЭЭ МАНДМААР БАЙНА. ТИЙМЭЭ АРДЧИЛАЛ МАНДАН БАДРАГ.
ХОНГОН ДЭЭР НЬ АЛГАДААД ЗҮТГҮҮЛЭХ НАМ БОЛ АН Л БАЙНА
ХОНГОН ДЭЭР НЬ АЛГАДААД ЗҮТГҮҮЛЭХ НАМ БОЛ АН Л БАЙНА
ХҮН ШИГ АМЬДАРЧ УЛС ШИГ ХӨГЖЬЕЕ!!!
АРДЧИЛСАН НАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДСАН ГЭДЭГТ ХҮН БҮХЭН САНАЛ НИЙЛЭХ БАЙХАА
SHUDARGA ZARCHIMCH BOLOWSROLTOI ARDCHILALD UNENCH ENE XVNIIG DEMJITSGEEEY UNEXEER CHADWARLAG YM BNA LEED
ZORISON AJLAASAA XEZEE CH BUTSDAGGUI, YMAR CH PUIL TOXIOLDSON XEZEE CH UXARDAGGUI. ULAM TSAASH TEMUULDEG IIM ERCH XUCHTEI CHADWARLAG NER DEMSHIGCHIIG XEZEED DEMJNEE. BAGANUURCHDAA TVVND ITGEL XVLEELGEEREIXDAA ZAWL MAH.N GISHUUN BX ESTOI U TE ARAAACHDEEEEEEEE
UDAHGUI MONGOLIIIN ARDCHILAL DELHIID TANIGDSAN NEG ESNII BRAND CH BOLOH YUM BILUU
АН-ЫНХАН ИРГЭДТЭЙ ИХ ТУЛЖ УУЛЗАХ ЮМАА.
ITGEJ BGAA ITGEL DAAHAAR HUMUUSBOLOHOOR TA NARIIG DEMJIJ BGAA SHUU
MONGLCHUUD BID NAR ODOO MANDAN BADRAH TSAG IRSEEN ODOO HVMVVSEE ARDCHILLIIG SONGOY OOOO
БИ ОЛ НАР МАНДМААР БАЙНА. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ТЭНГЭРТЭЭ МАНДМААР БАЙНА. ТИЙМЭЭ АРДЧИЛАЛ МАНДАН БАДРАГ.
БИ ОЛ НАР МАНДМААР БАЙНА. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ТЭНГЭРТЭЭ МАНДМААР БАЙНА. ТИЙМЭЭ АРДЧИЛАЛ МАНДАН БАДРАГ.
МАНАЙХААН УГААСАА ЭНЭ УДААД АРДЧИЛСАН НАМ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ ТИЙМ ҮҮ АЛИЙН БОЛГОН МАН-ЫГ ХАРЖ АМЬДРАХ ВЭ ДЭЭ
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛИАР ЯЛАХ БОЛТУГАЙ
ODOO ARDCHILSAN NAM TOR BARIH TSAG NI BOLSOON ENE JILIIN HOTOLBOR NI IH TAALAGDSAN OLUULAA HOGJIH VGVIG BID L SHIIDNE ARDCHILSAN NAMDAA SANALAA OGOOREI
МАН ӨЧНӨӨН ЖИЛ ТӨР БАРЬЛАА. УЛС ОРОН МИНЬ Ч ХӨГЖСӨНГҮЙ. ТӨРӨӨС ҮХЭЖСЭН МУУ ЦУСЫГ ШАХАЖ ГАРГААД ЭРҮҮЛ ШИНЭ ЦУСААР СЭЛБЭХ ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИЖ БАЙНА. МАН.ИЙН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ОДОО ЗОГСООХ НЭГЭНТ БОЛСОООООООН. ИДЭРЦОГТ МЭТИЙН ХҮМҮҮС ТӨРД ГАРЧ БАЙЖ Л ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРИЙН УХААН БОЛОВСРОЛ ОЮУНААРАА ЗОГСООНО ДОО. АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ МУНДАГ ХҮН БАЙГАА ЮМ
NAR HEMEEN ARDCHILLIIN GOE GEREL GEGEETEI GOE DUU GARJ BHAD SETGVVLCHID HVMVVST AIDAS TORVVLJ BN GEED ENE CHINE YU GSEB VGVV BID ODOONOOS MONGOLCHUUDAA UNUUDRIIG HARJ AMIDRAHAA BOLIY OOO O IREEDVINHEE AMIDRALIIG GEREL GEGEETEI BLGAHIIG HVSWEL BIDNII SONGOLT ARDCHILAL ..
ОЛУУЛАА ХӨГЖЬЕ. ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИЖ ДУУСЛАА. ТАСЛАН ЗОГСООЁ!!!
ЗӨВ ӨӨ ЗӨВ ОДОО ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН. АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
МАНАЙХААН УГААСАА ЭНЭ УДААД АРДЧИЛСАН НАМ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ ТИЙМ ҮҮ АЛИЙН БОЛГОН МАН-ЫГ ХАРЖ АМЬДРАХ ВЭ ДЭЭ
АРДЧИЛСАН ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ АРДЧИЛСАН НАМАА ДЭМЖИЦГЭЭЕ АЛТАН НАРАА МАНДУУЛЦГААЯ АРДЧИЛАЛДАА ҮНЭНЧ БАЙЦГААЯ
УГААСАА АРДЧИЛАЛ ЯЛНАА. МАН ЯЛВАЛ БУЛХАЙ Л БАЙЖ МАГАД. ТҮҮНЭЭС БИШ АН.ХАНД ХҮМҮҮС ДИЙЛЭНХИ НЬ АМ САЙТАЙ БАЙНА ЛЭЭ.
БИ ОЛ НАР МАНДМААР БАЙНА. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ТЭНГЭРТЭЭ МАНДМААР БАЙНА. ТИЙМЭЭ АРДЧИЛАЛ МАНДАН БАДРАГ.
БИД ОЛУУЛАА ХҮЧТЭЙ. ТИЙМЭЭ АРДЧИЛЛАА СОНГООД ОЛУУЛАА ХӨГЖЬЕ.
OLNII HUCH OLOMGUI DALAI OLUULAABID YLAH ESTOI...
ARDCHILSAN NAMAA CHADAH BUHIIL ZUILEEREE DEMJINE..ARDCHILAL UURD MANDAN BADRAG.BID ITGELTEI BN
НЭР НЬ ХҮРТЭЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙГ НЬ ХАРУУЛДАГ ТУГ НЬ ХҮРТЭЛ ЭХ ОРНЫХОО БАХАРХАЛ БОЛСОН МОРЬ БОЛООД МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРАГ БАЙДАГ ЭНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ЗӨВ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ АН ЫГ ДЭМЖИХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТ АН АА ДЭМЖИЕ
БИД ХИЧНЭЭН ЖИЛ ХУУРТСАН ОДОО БОЛСОН АРД ТҮМЭН ӨӨРӨӨР АМЬДАРХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТЭРИЙГ БИ Ч ОЙЛГОСОН АРД ТҮМЭН МИНЬ Ч ОЙЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮҮНИЙ ТУЛД ӨӨРӨӨР ЗӨВ АМЬДАРХЫН ТУЛД АРДЧИЛСАН НАМИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
АЗИ-ИЙН ЦАГААН ДАГИНА ГЭЖ ХЭЛЭГЛЭЖ ЯВСАН УБ АА УТААНААС САЛГАЯ АРД ИРГЭДЭЭ ХУУРСАН ТӨР ЗАСГАА ХАРАНХУЙГААС ГАРГАЯ ИЙМИЙН ТУЛД БИД ӨНӨӨДӨР ӨӨ БИШЭЭ 28НД АН АА ДЭМЖИЖ СОНГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
АРДЧИЛАЛ БИДЭНД САЙН САЙХАН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОСОН ТЭР Ч УТГААРАА АРДЧИЛСАН НАМАА СОНГОНОО
МАН-ЫНХАН УХУУЛАГ СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХГҮЙГЭЭР ЗҮГЭЭР Л ШУДРАГА ӨРСӨЛДЬЕӨӨ
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛИАР ЯЛАХ БОЛТУГАЙ
АРДЧИЛСАН НАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДСАН ГЭДЭГТ ХҮН БҮХЭН САНАЛ НИЙЛЭХ БАЙХАА
АГААР НЬ ЦЭВЭР АМЬНЫ ОРОН СУУЦТАЙ АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ АВТЫН ТҮГЖРЭЭГҮЙ АСГАСАН ХОГГҮЙ АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАЯ ГЭВЭЛ АРДЧИЛСАН НАМАА СОНГЬЕЕЕ
АРДЧИЛСАН НАМ БУСАД НАМУУДААСАА ИЛҮҮ ИЛҮҮ ТИЙМ БОЛОХООР Л БИ АРДЧИЛСАН НАМАА ДЭМЖИЖ БАЙНА.
ARDCHILLIIG DEMJIJ BNA SHINE SAIHAN ZALUUS ORSOLDOJ BGN IH TAALAGDAJ BNA ZOW SONGOLT SHUDRAGA YOS BAS SAIHAN AMIDRAIGLIIN TOLOO
АРДЧИЛСАН НАМ ГАРАХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА БИ ЖИРИЙН Л НЭГ ЗАЛУУ ХҮН ОДОО ЗӨВ САЙХАН АМЬДРАЛ, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА.
Хамгийн их уншсан