Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын салбарын чанарын шинэчлэл шашны нөлөөгүй гэв


Цэнхэр үсээрээ олонд танигдсан Э.Цэрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын тухай болон БСШУЯ, түүний харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежуудын хамтран хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэлийн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг Мүүний шашин, шашны гаж урсгал гэх зүйлтэй холбон тайлбарласан. Тэгвэл энэхүү мэдээлэлд нь өчигдөр БСШУЯ-наас хариу тайлбар өглөө. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүй. Тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэв. Түүнчлэн Э.Цэрэнг Улаанбаатар их сургуулийн Солонгос багшийн гаргасан Монгол хэлний тайлбар толийг сурах бичиг гэж андууран боловсролын байгууллагуудад одоо хэрэглүүлж байгаа гэж хардлагыг буруушаалаа. Учир нь, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иуд БСШУЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын дагуу Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдийн эрхлэн гаргадаг сурах бичгүүдийг сургалтдаа ашигладаг байна.

0 Сэтгэгдэл
ТАНАЙ САЙТ ЗОРИУД СЭТГЭГДЭЛ ТАВИУЛАХГҮЙ ХААЛТ ХИЙСЭН БАЙНА УЛС ТӨР НАМ ДАРГА АЛБАН ТУШААЛТАН ШАШИНД ҮЙЛЧИЛДЭГ ЮИ БАЙНА
НАСАНБАЯР ДАРГА БМДИ ЗАХИРАЛ СҮГЛЭГМАА НАР ӨӨРСДӨӨ ШАШИН ОРУУЖЛ ИРСНИЙГ ТУР ОРОСУУД НЬ СОЦИАЛ НЭТВОРКУУД YOU TUBE ДЭЭР ИЛ ТАВЬСАН БНЛЭЭ
Хамгийн их уншсан