Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөт хос” эргэн ирэв

“Чи бол өглөөний цайнд өндөг шарж, оронд минь авчирч өгдөг тахиа, оймсыг минь олж өгдөг өхөөрдөм жаахан хав, миний төлөө насаараа зүтгэсэн илжиг, амьдралын минь утга учир, газар дээрх ганцхан бурхан. Чи миний угаалгын машин, уурын индүү, хайруулын таваг, халбага сэрээ, чи бол миний ээж...”. 40 эргэм насны инженер залуу эхнэрээ ийн магтана.

Харин эхнэр Антония нь бусад гэрийн эзэгтэйн адил өглөөнөөс үдэш хүртэл үр хүүхэд, гэр орноо гэсээр борви бохисгүй зүтгэнэ. Түүний нөхрөөсөө хүсдэг зүйл нь ердөө л хайр халамж. Харамсалтай нь, хайрлаж энхрийлж хамгаас дээгүүрт тавьдаг нөхөр нь залуу охидоор хүслээ хангаж, 10 гаруй жилийн “уйтгарт” амьдралдаа амт нэмэхийг хичээнэ. Эхнэр нь түүний эл явдлыг хэд хэдэн удаа гардсан ч мань эр өршөөл эрэн өвдөг сөхөрч “Амлая, дахин ийм зүйл болохгүй” хэмээн удаа дараа ам гарна.Тэр эхнэрээ алдахыг хүсдэггүй бас залуу охидоо ч тэр. Энэ эсрэг тэсрэг, өөрөө өөртэйгөө зөрчилдсөн байдлаасаа залхсан тэрээр “Эхнэр нөхөр бие биедээ үнэнч байна гэдэг хоцрогдсон явдал, чөлөөт хос болцгооё” гэх гайхширмаар, ичгүүргүй саналыг эхнэртээ тавина.

Улсын драмын эрдмийн театрын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд найруулагч Ч.Найдандоржийн дэглэсэн Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжиг дахин үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ сарын 27, 28-нд хоёрхон удаа тохиох эл жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, залуу жүжигчин Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглож буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан