Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-02-19

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх ААН, дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ТЧУ-20/2016

Архангай аймгийн Чулуут сумын ЗДТГ эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх ААН,дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар            Багцын нэр                          Баталгааны дүн /төг/
Багц 1            47 өрхөд хүнсний талоноор үйлчлэх             250000
Багц 2            47 өрхөд хүнсний талоноор үйлчлэх              300000
Багц 3            47 өрхөд хүнсний талоноор үйлчлэх             312000

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Багц тус бүрт сүүлийн хоёр жилийн /2014,2015/ борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрт харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл эсхүл зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тохирлын гэрчилгээ ирүүлэх.

Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 22-ныөдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Архангай аймгийн Чулуут сумын ЗДТГ-ын төрийн сан банк

Дансны дугаар: 010255001

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай аймгийн Чулуут сумын ЗДТГ-ын Иргэний танхимд 89991770

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан