Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алан хядагч нөхрөө шоронгоос оргуулах гэж нисдэг тэрэг барьцаалав

Шагналд нь нэг сая евро өгөхөөр амлан эрэн сурвалжилж байсан Грекийн алан хядагч эмэгтэй Панайота Рупа өөрийн нөхөр Нокоса Мазиотисыг шоронгоос  суллахын тулд нисдэг тэрэг барьцаалахыг завдлаа хэмээн грекийн хэвлэлүүд мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.

Пелопонесс хойгоос Кифнос Киклад арал руу нисч байсан нисдэг тэргэнд байсан Рупа нисгэгч рүү гар буу тулган нөхрийнхөө хоригдож байгаа Афин дахь Коридаллос шорон руу нисэхийг шаардахад цагдаагийн ажилтан байсан нисгэгч эсэргүүцжээ.

 Энэ хооронд алан хядагч эмэгтэй гурван удаа буудсан ч азаар нисгэгч суманд өртөөгүй байна. Нисдэг тэрэг газардах үеэр эмэгтэй хиймэл үсээ авч хаян зугтаж амжээ.

Грекийн алан хядагч “Хувьсгалт тэмцэл” байгууллагын гишүүн Мазиотис болон Рудаг 2010 онд баривчилсан ч 2012 онд барьцаагаар сулласан үед оргожээ. Харин 2014 оны зун Мазиотисыг баривчилсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан