Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорт хавдар үүсгэгч ”Жонсон энд Жонсон”

Б.БААТАР

Ахуйн хэрэглээний зах зээлд дэлхийд 100 гаруй жил өөрсдийн ноёрхолоо тогтоосон гэж яригддаг “Жонсон энд Жонсон” брэндийн бараа, бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилийн намраас эхлээд дэлхийн улс орнууд хэрэглээнээс хасаж эхэлсэн байдаг. Учир нь энэхүү компанийн бараа хүүхдийн арьсанд болон биенд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт хүн бүрийг цочролд оруулав. Ингээд компанийн тухай асуудлууд ээлж дараалан гарч, хохирогч хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхчүүд, хэрэглэгчид шүүхэд хандсан байдаг. Эрдэм шинжилгээний нарийн судалгаагаар хорт хавдар үүсгэгч бодис нь том хүний болоод хүүхдийн биед огт хор хөнөөлгүй мэт л сүүлийн хэдэн жил хэвийн байсан. Гэвч нярайгаас тав, таваас найман настай хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал үе, үе эмч нарын анхаарлыг татаж эхэлсэн. Бага байхаасаа эхлээд ямар брэндийн зүйл хэрэглэж эхэлсэн, бие нь өвдсөн хүүхдүүдийн дунд нэг л зүйл тодорхой болж байсан нь “Жонсон энд Жонсон”-ы бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ.

Өнөөдөр Миссоури мужийн шүүхээс тус компанийг нийт 72 сая ам.долларын хохирол учруулсан байдалтай буйг дурдсан байна. Эмч нар болон эрдэмтэд нарийн шинжилгээ явуулж, дэлхийн өнцөг булан бүрт дээрх компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаад хүүхдийн бие өвдсөн тохиолдлуудыг судалж эхэлсэн. Нярайн түрхлэг, тос, памперсний шингэн, арьсны гуужуулагч, хумсний өнгөлгөө, гар хөлний тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх аюултай химийн элемент багтсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. АНУ-ын Миссоури мужийн шүүхээс нярайг алдсан болон бага байхдаа эндсэн хүүхдүүдийн эцэг эхэд хохирол болгож эхний ээлжинд 72 сая ам.доллар буюу 51 сая фунт стирлинг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. “Жонсон энд Жонсон” компани бараа бүтээгдэхүүнээ европт хамгийн их борлуулдаг.

Дээрх 72 сая ам.доллар зөвхөн хуурайлах цацлагад агуулсан хохирлын хэмжээгээр дүгнэжээ. Алабамагийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фокс хорт хавдраас болж 62 насандаа өөд болсон. Учир нь тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлага хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн эмч нарын дүгнэлт гарчээ. Түүний гэр бүлийн өмгөөлөгч компанийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж ийнхүү сөрөг мэдээ мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна. Анх талийгаачийн үхэлд компани хариуцлага хүлээхгүй хэмээн шүүхийн задлан шинжилгээ болон хорт бодис агуулдаг химийн урвал, элементийн талаар баримт шаардаж байсан боловч ийнхүү өнөөдөр асуудал хүндэрсэн аж.

Гоо сайхан, косметикийн бараа бүтээгдэхүүнд химийн бодис багтсан байдаг ч хүүхдийн бараанд ийнхүү хорт бодис үүсгэгч байна гэдэг нь аюултай хэрэг. “Жонсон энд Жонсон” компанийн үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл гэхээс илүүтэй эрдэмтдийн нарийн судалгааны хариу олныг цочирдуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа юм. Ийм учраас байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид аль болох хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг зарим барууны сайт онцлох болсон. Асуудал ундарч эхэлсэнээс хойш мөрдөгчид болон судлаачид хорт хавдар үүсгэгч бодис хэрэглэсэн, эрүүл мэндээр хохирсон гэх мянга гаруй ижил шинжилгээний хариутай хүн байгаа болохыг олж тогтоогоод байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хорт бодисын халдвар, хорт бодисын өвчлөл авсан гэсэн хүмүүс байсан юм. Харамсалтайгаар амиа алдсан гэх Жэки Фокс нь амьсгал хураахаас таван цагийн өмнө л ямар учраас хорт хавдар тусаж амиа алдаж байгаагаа олж мэджээ.

АНУ-ын Стэнфорд их сургуулийн доктор, профессор Нора Фриман Энгстром “компанийн үйл ажиллагаа, химийн элементийн баг анхнаасаа гадарлах ёстой байсан юм. Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа олон жилийн дараа мэдсэн байх. Одоо бид нярай хүүхдүүдийн биеийн байдлыг л ажиглаж, эмчилгээний болон судалгаанд зарцуулах цаг үлдээд байна. Мөн бусад хүүхдүүдэд болон хүмүүст анхааруулах үүрэгтэй” хэмээн химийн хорт бодисын тухай сэтгүүлчдэд ярьжээ. Мэдээж хэрэг хорт хавдар тусах магадлалтай гэх хүмүүст эмчилгээний үр дүн тэднийг амьдруулна. Харин насан туршид харамсах эрүүл мэндийн хохирлыг “Жонсон энд Жонсон” хариуцахгүй. Тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг Их Британи улс, ХБНГУ болон Франц гээд Европын ихэнхи орнууд хэрэглэдэг. Сүүлийн таван жил ОХУ-д эрчимтэй борлуулагдаж байсан бол барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод худалдаалагдахаа больсон.

Генетикийн хувьд хүний биед хорт хавдар үүсгэх бодис агуулсан гэдэг боловч хорт хавдартай байсан хүмүүст мөн адил сөргөөр нөлөөлж хавдрын өсөлтийг 35 хувиар нэмэгдүүлдэг “өдөөгч” бодис агуулсан байдаг талаар эрдэмтэд олж мэдсэн. Энэ мэдээлэл байхад хангалттай. АНУ-д жилд 20 мянган эмэгтэй хорт хавдартай болсон гэсэн эмчийн бичиг авдаг байна. Тэдний 14 мянга нь амиа алдах магадлал хамгийн өндөр байдаг аж. Ингээд төсөөлөхөөр АНУ, ОХУ, Европын улс орнууд гээд дэлхийн өнцөг булан бүрт “Жонсон энд Жонсон” гэдэг нэр ардаа “хорт хавдар” гэсэн үгийг дагуулжээ. Их Британи улсын эрүүл мэндийн салбарын эмч нар болон эрдэмтэд энэхүү хэрэг дээр хамгийн их анхаарал хандуулж тусгайлан ажиллаж байгаа. Учир нь “Жонсон энд Жонсон”-гийн хамгийн том зах зээлийг бүрдүүлэгч нь Их Британи улс.

Жонсон энд Жонсон гэдэг нь ах дүү Жонсоны гэр бүлийн брэнд болсон нэр. 1886 онд эм тариа, ахуйн хэрэгцээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байсан энэхүү фермерийн үйл ажиллагаа өнөөдөр дэлхийд хамгийн том сүлжээний нэг байсан. Харин өнөөдөр эрүүл мэндийн асуудал яригдаж эхэлсэн учраас “Жонсон энд Жонсон” гэж байхгүй болж байх шиг байна. Анагаах ухааны салбарт “мэс заслын антисептик” төрлийн эм, бүтээгдэхүүнээр олон нийтэд танигдаж байсан ах дүү Жонсоны бүтээгдэхүүн эцэст нь хорт хавдар үүсгэгч бодистой бүтээгдэхүүн худалдаалдаг болж хувирч байна.

Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд дэлхийн хамгийн том брэндийн нэг “Кока Кола” компанийн бүтээгдэхүүн хамгийн муу, газтай ундаа хүний биед сөргөөр нө­лөөлж, нас­лалтыг боги­носгож бай­гаатай адил зүйл ахуйн хэрэг­лээний “Жон­­­­сон энд Жонсон” ком­панийн эргэн тойронд болж байгааг “BBC” агентлаг онцолсон. Үүний нэг том жишээг дурдах ёстой. Одоогоос зургаан жилийн өмнө “Жонсон энд Жонсон” компанийн өв залгамжлагч гэж байсан Кэси Жонсон 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн байдаг.

Тэрбээр компанийн албан ёсны өв залгамжлагч байсан бөгөөд түүний амьдрал асуудлаар дүүрэн байсан гэлцдэг. Дөнгөж 30 насандаа үхсэн Кэси ижил хүйстэн байсан ч түүнийгээ нуудаггүй нэгэн байв.

Хэвлэлүүд түүнийг өнөөдөр бүтээгдэхүүнээс болж амиа алдсан буюу хорт хавдартай байж байгаад үхсэн гэж бичиж бас ярьж байна. Тухайн үед түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байсан. Энэ хэргийг “Жонсон энд Жонсон”-ы бүтээгдэхүүнтэй холбож, эрүүл мэндийнх нь тухай нэг ч мэдээлэл гарч байгаагүй нь хачирхалтай.

Өнгөрсөн оны байдлаар компанийн цэвэр ашиг 12,949 тэрбум ам.доллар байсан. Нийт үл хөдлөх хөрөнгө нь 131,7 тэрбум ам.доллар байдаг. Хамгийн сүүлийн тооллогоор буюу 2008 оны байдлаар нийт 118,7 мянган ажилтантай байжээ.

0 Сэтгэгдэл
АМЕРИКААС ГАДААДАД ЭКСПОРТОЛДОГ БАРАГ БҮХ БҮТЭЭГДХҮҮНҮҮД НЬ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГЭДЭГ НЬ ИЛЧЛЭГДСЭН ШҮҮ ДЭЭ.
Монголчуудаа сүүлний тосоор л тосло,элдэв гадны химийн найрлагатай юм авч үр хүүхдүүдээ бүү хордуул,,сайхан усанд оруулаад л болоо,,ориг ,натурал юмаа л хэрэглэ..
үүгээр зогсохгүй харж л бйагаарай брендийн гэсэн бүх оо, always эмэгтэй ариун цэврийн хэрэгслүүд, nestle хүүхдийн хоол сүү шоколадууд pampers heinz майоиез амтлагчууд гээд зориуд хүн амын тоог багасгах гэж бүтээсэн хортой бүтээгдэхүүнүүд ар араасаа илчлэгдэнэ
Сүүлний тосоор тосло, өтгөн хар цайгаар угаа, хөдөө гадаа нар салхинд сайн гарга. Цайнаас жиирхээд байвал өдөр бүр усанд оруулаад л бай даа. Цацлага мацлага байдаггүй байхад хүүхдээ цай, усанд оруулаад, нурах гээд байвал цайг маш нунтаг нүдэж, шигшиж байгаад хааяа хийдэг байсан. Гадны химийн гаралтай бүтээгдхүүнд юунд дурланам?
aldartai brend ni iim bgam chn busdad ni shinjilgee hiiged vzvel yamar baih bol ...
Солонгост мэдээгээр сонссон.Гэхдээ baby powder.ын хувьд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдгийг мэдсээр байж олон жил сануулга болон арга хэмжээ аваагүй, хохирогч эмэгтэй 35 жил хэрэглээд ноднин жил хорт хавдраар өөд болж, хохирогчийн гэр бүл baby powder.ыг хэрэглэж байсан нь үхлийн шалтгаан болсон гэж үзэн шүүхээр заргалдсаар ирсэн ба саяхан шүүх хохирогчийн гэр бүлд хохирогчийн ар гэрт 72сая ам долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан гэсэн. Хохирогч эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өнгөрсөн.Жонсоныхон давж заалдан гэдгээ мэдэгдсэн.Солонгос дахь албан ёсны борлуулагч компани нь бусад бүтээгдэхүүний хувьд ямар ч асуудалгүй гэж мэдэгдсэн боловч энэ бүтээгдэхүүний нэр хүнд эрс муудах нь тодорхой боллоо доо.
Солонгост мэдээгээр сонссон.Гэхдээ baby powder.ын хувьд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдгийг мэдсээр байж олон жил сануулга болон арга хэмжээ аваагүй, хохирогч эмэгтэй 35 жил хэрэглээд ноднин жил хорт хавдраар өөд болж, хохирогчийн гэр бүл baby powder.ыг хэрэглэж байсан нь үхлийн шалтгаан болсон гэж үзэн шүүхээр заргалдсаар ирсэн ба саяхан шүүх хохирогчийн гэр бүлд хохирогчийн ар гэрт 72сая ам долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан гэсэн. Хохирогч эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өнгөрсөн.Жонсоныхон давж заалдан гэдгээ мэдэгдсэн.Солонгос дахь албан ёсны борлуулагч компани нь бусад бүтээгдэхүүний хувьд ямар ч асуудалгүй гэж мэдэгдсэн боловч энэ бүтээгдэхүүний нэр хүнд эрс муудах нь тодорхой боллоо доо.
Солонгост мэдээгээр сонссон.Гэхдээ baby powder.ын хувьд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдгийг мэдсээр байж олон жил сануулга болон арга хэмжээ аваагүй, хохирогч эмэгтэй 35 жил хэрэглээд ноднин жил хорт хавдраар өөд болж, хохирогчийн гэр бүл baby powder.ыг хэрэглэж байсан нь үхлийн шалтгаан болсон гэж үзэн шүүхээр заргалдсаар ирсэн ба саяхан шүүх хохирогчийн гэр бүлд хохирогчийн ар гэрт 72сая ам долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан гэсэн. Хохирогч эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өнгөрсөн.Жонсоныхон давж заалдан гэдгээ мэдэгдсэн.Солонгос дахь албан ёсны борлуулагч компани нь бусад бүтээгдэхүүний хувьд ямар ч асуудалгүй гэж мэдэгдсэн боловч энэ бүтээгдэхүүний нэр хүнд эрс муудах нь тодорхой боллоо доо.
Oрсолдогчийн явуулга, хар пиар л бна ш дээ манайхан ч дээ муу муухай л хэлж байвал боллоо гэж боддогоо одоо больмоор юм. Залхмаар юм байна шуу дээ.Одоо энэ нь сонгуулийн уэр юу узэж.унших вэ таминь ээ
Юуны азаар энэ брэндийг хэрэглээгүй юм
Arai l bish eumaa haanaas medeellee avch bicheed baidagiimdee buh l uls ornuudad baidag shdee hyatad solongos geed l.hudlaa hudlaa
Manaihan yamar ch todorhoigvi yuman deer ingej medee beldehee bolimoor yum
Ene magadguie, harshil ogood bdiishd
Magadgvi l yum aris harshliin hvvhdiin emch nar bitii heregle gej zuvludugiin bn lee
Bitgii ingej hudal medeelel tsatsaad bailda. Suuliin toollogoor 2008 on gj bn ternees hoish 7, 8 jil toollogo hiihku blaa yu. Ungursun jil l gh yum yag heden on gdgig ni todorhoi bicheech. Ted ene medeellig uguisgej 2014 ond zalruulga medeelel hj bsn. Barimttai yum bichij olon niited taraaj bgach
Uuu yaadag ***** we mah gurilnaas uur yum hergelj chadhaa baihnee *****
Сэтгэгдэл:Ямартай ч сэрэмжлэх шаардлагатай.Ер нь л химийн бүтээгдэхүүн, орц найрлагатай нь хар ухаанаар хэнд ч ойлгомжтой. Харин хортой эсэхийг шинжлэх ухаанаар нотолно. Одоо юуг хэрэглэвэл хоргүй зохистойг ёстой ШУ-чаар санал болгох нь л чухал.
Хамгийн их уншсан