Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бусдыг аврах гэж талийгаач хүүгийнхээ зүрхийг өгсөн ээж

Америкийн Хизер Кларк бүсгүйн долоон сартай хүү Лукас 2013 оны зургадугаар сард харамсалтайгаар нас барсан байна. Түүн рүү асрагч эмэгтэйн найз залуу халдаж амийг нь егүүтгэсэн гэнэ.

Хизерийн хувьд энэ үнэхээр аймшигтай хүнд цохилт болсон ч тэрээр өөр шигээ шаналж байгаа өөр хэн нэгэн ээжид туслахаар шийдэж эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр хүлээж байгаа бага насны хүүхэд сураглажээ.
Хизер бүсгүй “Ийм боломж байгааг мэдээд би эргэлзэх хэрэггүй юм байна гэж бодсон. Хаа нэгтээ над шиг шаналж байгаа ээж байгаа шүү дээ. Ингээд л би тэдэнд туслахаар шийдсэн” гэж Хизер ярьж байна.

Сурагласаар Феникс хотын эмнэлэгт 4 настай Жордан Дрейк охин төрсөн цагаасаа эхлэн зүрхний дутагдлын улмаас хэвтэж байгааг олж мэджээ. Охин зүрх шилжүүлэн суулгахгүй л бол амьдрах итгэлгүй байж.
Хизер бүсгүй талийгаач хүү Лукасынхаа зүрхийг охинд өгөхөөр шулууджээ.

“Түүнээс ийм эр зориг гарна гэхэд ёстой итгэмээргүй байсан. Өөрийнхөө зовлон, гашуудлын үед хөөрхий тэр бусдын тухай  бодож байж” гэж аврагдсан охины ээж Эстер ярьж байна.
Мэс засал ч амжилттай болж Жордан охин хөл дээрээ босоод саявтар өөрийнхөө аврагчтай уулзаж танилцахаар ээжтэйгээ Калифорнид иржээ.

Хоёр бүсгүй нулимсаа барьж чадахгүй, тэврэлдэхэд хамгийн хүнд нь Хизер бүсгүй байлаа.

Тэрээр чагнуураар өөрийнх нь, хүүгийнх нь аварсан охины  цээжинд цохилж байгаа талийгаач хүүгийнхээ зүрхний цохилтыг  сэтгэл шимшрүүлэн сонссон байна.

0 Сэтгэгдэл
эвий дэ
Гайхамшигтай, хэлэх үг олдохгүй байна
ёстой мундаг юмаа
orovdmooor yuma.setgel ovdchloo.asragch huuhni nz zaluu yalaa gej lucas d haldaj bgam be
setgel shimshirch bn
өөрийн эрхгүй нулимс хураад ирлээ, ёстой гайхамшиг......Сайхан сэтгэлтэй хүн энэ хорвоо дээр олон байгаа нь ямар сайхан юм бэ
ямар сайхан сэтгэл, зүрх зориг вэ? биширч байна...
setgel shimshirch bna,burhan orshoog!
Saihan setgeltei mundag busgui bna. baharhaj bna shuu.
aimar ch uymshig gaihamshig ch uymshig setgel sonin bolchloo
Хамгийн их уншсан