Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цамбагаравын хадны зураг

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Хар хаднаа түүхийн олон үед холбогдох зураг дүрслэл нэлээд буйн дотор хурц үзүүртэй багажаар зурж сийлсэн цэрэг эрсийн зураг онц сонирхолтой. Хадны дээд хэсэгт дорно зүг хойно хойноосоо цуварч яваа хоёр хуягт морин цэрэг, тэдгээрийн доод талд өөдөөс нь сөрж яваа нэгэн хуягт морин цэрэг, түүний ард нумаар зэвсэглэсэн дуулгатай явган цэргийг дүрсэлжээ.

Цэрэг эрсийн заримыг өвч хуягтай, заримыг хуяггүй, өргөн мөртэй, нарийхан бэлхүүстэй, морьдыг өвч хуягтай дүрсэлсэн байна. Эдгээр зургийг олж анх нийтэлсэн М.Шинэхүү Жужаны үе буюу IV-VI зуунд холбогдуулан үзснийг Д.Цэвээндорж, Г.Сүхбаатар нарын зэрэг судлаачид дэмждэг ба Оросын зарим судлаачид Түрэгийн үед хамааруулан үзэх саналтай байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан