Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

300 орчим “нинжа”-г албадан тараасан байна

Төв аймгийн Заасар сумын нутгаас орон нутгийн цагдаагийнхан хууль бусаар гар аргаар алт олборлож байсан иргэд буюу “нинжа” нарыг албадан тараажээ. “Нинжа” нар Заамар сумын Өл, Цагаан чулуут, Их алт гэдэг газарт гар аргаар алт олборлож байсан гэнэ. Орон нутгийн цагдаагийнхан эдгээр гурван газраас одоогийн байдлаар гар аргаар алт олборлож байсан 300 орчим хүнийг албадан тараасан байна.
Одоогоор тус сумын нутагт “Алтан Дорнод”, “Их алт”, “Мон полимет”, “Шижир алт”, “Мон дулаан” зэрэг зургаан компани алт олборлох үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Гар аргаар алт олборлогчид эдгээр компанийн талбай руу дайрч малтлага хийж, хамгаалагчидтай нь зодолдох, архидан согтуурах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэнэ. Тиймээс Нийгмийн хэв журам хамгаалах газрын 20 албан хаагч, таван хамгаалалтын алба хамтран ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан