Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.ОТГОНТУЯА: Хүчирхийлэл гарсны дараа л хүүхдийн эрх яримааргүй байна

Эргэн тойрноо ажаад үзээрэй. Утсаа барьсан хүмүүс, ухаанаа алдан интернэт ухагчид. Нөгөө гэр бүлийн амьд уур амьсгал хаачив. Та хоногийн 24  цагийн 12.3 цагийг унтаж, 8 цагийг ажил дээрээ, үлдсэн 3.7 цагийг гэр бүлдээ зарцуулдаг гэсэн статистик байдаг юм байна. Энэ дунд хүүхэд, гэр бүлдээ анхаарал хандуулах цаг тун бага байгаа биз..
Гэтэл хүүхэд тань таны хийж буй үйлдэл, гаргаж буй авираар үлгэр жишээ аван өсдөг. Жишээ нь, аав ээж нь ерөөсөө маргалдаж мууддаггүй нэгэн хүүхэд цэцэрлэг дээрээ байхдаа хүүхэлдэйгээ дандаа үхэж, үрэгдэж байгаагаар тоглоод буйг багш нь анзаарчээ. Эцэг эхэд нь энэ тухай дуулгатал манайд гэрт янз бүрийн бусармаг үзэгдэл гардаггүй гээд халгаагаагүй аж. Ээж нь хүүхдээ тэр өдрөөс эхлэн ажиглах болж. Харин аав нь орой болгон алаан хядаантай кино үзэж, хүүхэд хүчээр шахуу энэ киног нь үзэж, түүнийгээ тоглоомдоо туршдаг байсныг ээж нь мэдэрснээр багшийн хэлсэн үгийн учрыг олжээ. Энэ бол зүгээр л нэг бодит жишээ. Хэрвээ багш хүүхдийн үйлдлийг эцэг эхэд нь хэлж, ээж нь нарийн учрыг нь олоогүй бол ирээдүйд ямар хүн болох байсан бол...?
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд шил даран гарах болж Үүнээс болж, хүүхэд эмэгтэйчүүд л хохирч үлдсээр байна. Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэл “тахал” мэт газар авсаар байгааг бид зөвхөн цахим ертөнц дэх мэдээллээс шүүхэд л хангалттай мэдрэхээр байгаа юм.
Хууль сахиулахын их сургуулиас Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан “Гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг дүүрэг, хороодын нийгмийн ажилтны дунд өчигдөр зохион байгууллаа.  
Хууль сахиулах их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Отгонтуяатай энэ үеэр уулзсан юм.

-Өнөөдөр хүн бүрийн амнаас л хүүхдийн эрх гэх үг гарах болж. Ялангуяа улстөрчдийн хувьд нэн дуртай үг гэж хэлж болох байх. Тэгвэл Хүүхдийн эрх гэж яг юуг хэлээд байна вэ гэдгийг та тайлбарлаж өгөөч?
-Хүүхдийн эрх гэж ярихаас өмнө хүний эрхийн талаар хөндөх нь зөв  байх. Хүний эрх гэдэг нь хуулиар итгэл үнэмшил үзүүлж, нийгэмд амьдрахад хэрэгтэй зүйлээр хамгаалагдсан орон зай, цаг үе, үнэт зүйлийг хэлнэ. Хүүхдийн эрх гэдэг нь хүүхэд гэх нэршил нь. Өөрөөр хэлбэл, өөрөө эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нандин зүйлийг хэлнэ. Хүүхдэд хэвийн амьдарч хөгжихөд нь тусалж байгаа, хууль бус зүйлээс ангид боломжийг хүүхдийн эрх гэж үзнэ. Хуулийн хүрээнд Хүүхдийн эрх гэдэг ойлголтыг тухайн хүрээнд хөгжих, хамгаалуулах нийгмийн харилцаанд оролцох эрхээр хангагдана гэж ярьдаг. Энгийнээр хүүхдийг эх орондоо хэрэгтэй хүн болоход нь оюунлаг, чадварлаг, бие бялдрын хувьд хөгжүүлэх эрхийн цогцыг хүүхдийн эрх гэж хэлээд байгаа юм. Гэхдээ ямар нэгэн хүчирхийлэл дарамт шахалтаар хүүхдийн эрх илрэх ёсгүй.
-Хууль эрхзүйн хувьд таатай орчин бүрдэж чадсан уу?
-2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль гэж хоёр бие даасан хууль гарсан. Хуучин бол Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэсэн нэртэй байсан. Хоёр тусдаа болсноороо их ач холбогдолтой болсон шүү.
-Хүүхдийн эрхийг ямар хүрээнд хамгаалах вэ?
-Хүүхдийн эрхийг таван хүрээнд хамгаалж авч үзсэн. Үүнд гэр бүл хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, нийгмийн орчин зэрэг багтдаг. Тухайлбал хуучнаар хүүхдэд эмнэлэгт хэвтэхэд ор олдохгүй байна гэсэн асуудал тулгардаг байсан. Одоо үүнийг Эрүүл мэндийнх нь хүрээнд хуулиар шийдвэрлэх боломжтой болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан