Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “TIME” сэтгүүл мэндэлсэн өдөр

Дэлхий дахинаа гурван сая гаруй хувиар хэвлэгдэн гардаг, америкийн “Тime” сэтгүүлийн анхны дугаар 1923 оны гуравдугаар сарын 3-ны өдөр анх уншигчдын гар дээр очжээ. Йелийн их сургуулийн хэсэг оюутны нууц нийгэмлэгийн байранд болсон нэг цуглааны үеэр Time гэдэг сонин гаргах санаа Генри Льюс,  Брайтон Хэдден гэдэг хоёрын толгойд төржээ.
        
                                “Time” сэтгүүлийн анхны дугаар

Энэ нь манай дэлхийн хамгийн анхны долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүл болсон байна. 10 жил өнгөрсний дараа л сая түүний өрсөлдөгч Newsweek гарч эхэлсэн гэдэг.  
“TIME” сэтгүүл 1927 оноос эхлэн арванхоёрдугаар сарын сүүлийн дугаартаа “Оны хүн” тодруулан зарладаг уламжлал тогтсон юм. Хамгийн анхны “Оны хүн”-ээр Атлантик дээгүүр ганцаараа  шууд ниссэн нисгэгч Чарльз Линдберг тодорч байсан байна.
Янз бүрийн он цагуудад тус сэтгүүлийн “Оны хүн”-ээр Адольф Гитлер, Иосиф Сталин, Жорж Буш, Михаил Горбачёв, Марк Цукерберг нарын ёстой янз бүрийн хүмүүс  тодорч байсан юм.
      
1999 оноос эхлэн тус сэтгүүл манай гаригийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийг, эрдэмтдийн комиссын тусламжтайгаар нэрлэдэг болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан