Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхааруулсаар байтал.....76 иргэн цасан шуурганд төөрчээ

Байгалын онц аюултай үзэгдэл болно хэмээн Зам тээврийн сайд М.Зоригт сайдын тушаалаар хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаасан.
Хотын ойролцоох  авто замын постуудаар  зорчигдыг нэвтрүүлэхгүй, иргэдийн гар утсанд Онццгой байдлын газраас сэрэмжлүүлэг, анхааруулга илгээж  байсан ч өчигдөр оройноос эхэлсэн цас, шуурганы улмаас 76 иргэн төөрч алга болсныг онцгой байдлынхан болон орон нутгийн байгууллагууд эрж хайж эхэлжээ.
Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон суманд нийтдээ 26 иргэн, Баян-Өлгийн Буянтад нэг иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байна.
Өнөөдөр, маргаашдаа ч цаг агаарын таагүй байдла, цас, шуурга үргэлжлэх тул иргэдийг хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг байнга авч, дагаж мөрдөхийг анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан