Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэндчилгээ

Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.

Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй,  нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, “Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай” захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.

Ил тод, нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Эрхэм  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Аливаа хөгжил дэвшлийн тухай ярихдаа нийгмийг түүчээлэн хөдөлгөгч хүч болсон сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй юм. Тийм ч учраас бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг тунхаглан, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл, зорилгоо нэгтгэж байна.

Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод, нээлттэй Улаанбаатарыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс ил тод, нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө Та бүхнийг урьдын адил хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд Та бүхний мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох билээ.


Ил тод, нээлттэй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе.
                                                                Та бүхний оюун гэгээн, мэлмий хурц байх болтугай.


                                                        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга  Д.Баттулга

                                                        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

0 Сэтгэгдэл
2 huvalz.
Хамгийн их уншсан