Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт эмэгтэйчүүдийн жагсаалыг резинэн сум хэрэглэж тараав


Туркийн Стамбул хотод Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагссаныг цагдаа нар резинэн сум хэрэглэж байж тараасан байна. Стамбулын хотын төв талбайд энэ сарын 6-нд олон зуун эмэгтэй гаран эмэгтэйчүүдийн эрхийн бэлгэдэл болсон ягаан өнгийн зурагт хуудас барин жагсч өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэхийг уриалан жагсчээ.
Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд аргагүйн эрхэнд резинэн сум хэрэглэж нэг эмэгтэйг саатуулсан байна. Ийм жагсаал нийслэл Анкарад бас болж хэдэн зуун эмэгтэй жагссан байна.

Польшийн нийслэлд  бас эмэгтэйчүүд цуглаан хийж үр хөндөхийг хязгаарласнаа болиулахыг шаардсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан