Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үр хөндөхийг чөлөөтэй болгохыг шаарджээ

Польшийн нийслэл Варшав хотноо хэдэн зуун эмэгтэй цуглаан хийж үр хөндөхийг чөлөөтэй болгохыг шаардсан байна. Польшид өнөө болтол зөвхөн хүчирхийллийн үеэр жирэмсэн болсон юм уу , төрөл садныхаа хүүхдийг тээсэн, ураг нь гэмтэлтэй, төрөх  нь эхийн амь насанд аюултай гэсэн тохиолдолд л үр хөндөхийг зөвшөөрдөг байна.
Харин жагссан эмэгтэйчүүд эрх баригчдаас энэ бүхнийг илүү чөлөөтэй болгох, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин нэмэх, цэцэрлэг, яслийн  тоог нэмэгдүүлэхийг шаарджээ.
Ийм жагсаал Польшийн нийслэлд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан 17 дахь удаагаа болж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан