Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Данид сургуулиа дэлбэлэх гэж байсан охиныг баривчиллаа


Данийн хууль сахиулагчид улс орондоо зэвсэгт халдлага үйлдэхээр зэхэж байсан 16 настай охиныг саатуулан баривчилсан байна. Уг нь энэ охиныг зэвсэгт халдлага үйлдэхээр зэхэж байсныг аль нэгдүгээр сард мэдэж саатуулсан ч өнөөдөр л хэвлэлээр зарлаж байгаа юм байна.
Лалын шашинд итгэлтэй охин тэсрэх бөмбөг хийхээр бэлтгэж, эхлээд өөрийнхөө сургуулийг,  дараа нь Копенгаген хот дахь еврейн сургуулийг дэлбэлэхээр төлөвлөж байжээ.
Түүний найз залуу нь үүний өмнө Сири дэх байлдааны ажиллагаанд оролцож байсан гэж данийн хэвлэлүүд бичиж байна.
Хоёр залуу өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан