Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юу хийсэн нь чухал биш, олон орлогчтой нь л уур хүргээд байна


Нийслэлийн зарим иргэд хотын захиргааны үүдэнд цуглан засаг дарга Э.Бат-Үүлд хандаж  “Дарангуйлсан масктай ардчилал” жагсаал зохион байгууллаа.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т  аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байхаар тусгасныг зөрчжээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зургаан орлогчтой байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. Иймээс иргэддээ амласан амлалтаа биелүүлж хуулиа мөрдөхийг сануулан ийн жагсч байгаа  юм байна.

 Нийслэлд зургаан орлогч байхад Хан- Уул, Баянгол дүүрэгт гурав, Сонгино хайрхан, Чингэлтэй дүүрэгт дөрвөн орлогч байдаг гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн ”Орлогч даргыг иргэдийн халааснаас гардаг  татварын мөнгөөр цалинжуулдаг учир илүү орлогчийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан албан бичиг гуравдугаар сарын 7-ны  өдөр Нийслэлийн Засаг  даргад хүргүүлсэн байгаа. Иймд Хуулиа хэрэгжүүлээч, илүү орлогчоо ажлаас нь чөлөөлөөч ээ” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан