Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн ханиад томуу намдахгүй байна


С.ЭНХ-ҮЖИН

Сүүлийн үед хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь ихэсч  байгааг хүүхдийн түргэн  тусламжийн үүдэн дэх дараалал, дуудлагаас харж болно.
Өчигдрийн байдлаар 130 хүүхэд үзүүлсний  70-80 хүүхэд нь ханиадтай  байсан аж.  Хүүхдийн   түргэн тусламж жирийн өдрүүдэд 20-30 хүүхэд үздэг байсан бол өнөөдөр хоёроос гурав дахин нэмэгдсэн гэнэ. 

Ажлын өдрүүдэд 50-60 хүүхэд үзүүлдэг бол амралтын өдрөөр 100-150 хүүхэд үзүүлдэг  болоод байгаа юм байна. Хүүхдээ ханиад хүрэхээр эцэг эх нь ойр зуурын  эм уулгаад цэцэрлэг сургуульд нь явуулснаар дахин халдвар авдаг байна.

 Иймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч  Б.Алимаа “Ханиад томуу ихтэй энэ үед эцэг эхчүүд маань хүүхдээ цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслаж, амин дэмтэй хоолоор хооллох нь чухал байна.  Хэрвээ хүүхэд нь ханиад хүрсэн бол  сургууль цэцэрлэгт явуулалгүй  гэртээ байлган бүрэн эмчилгээ хийлгэж байх”-ыг санууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан