Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу


Төрийн нэр барьсан компаниуд, цаад талд нь суусан төрийн мөнгөөр туйлагчид дэндүү олширсоор байгаагийн тод жишээ бол “Эрдэнэс” нэр орсон компаниуд

“Эрдэнэс Монгол", "Эрдэнэс таван толгой", "Эрдэнэс Оюу толгой" гэхчилэн эрдэнэсээр овоглосон гурвын гурван төрийн өмчит уул уурхайн компани манайд бий.

Үргэлж л анхаарлын төвд байдаг юм шиг хэр нь олон нийт яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар учиртай компаниуд болохыг бараг мэддэггүй гээд хэлчихэд болно. Магадгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдгийг улстөрчид, зарим эдийн засагчид л гадарлахаас хэтрэхгүй болов уу. Бид иргэдэд "Эдгээр компаниудыг төрийн өмчит, уул уурхайгаас иргэдэд оногдох хувь хишгийг хариуцан ажилладаг гэдгийг нь мэдэх үү. Сүүлийн үед эдгээр компани ямар үйл ажиллагаа явуулж, юу хийсэн талаар ямар мэдээлэлтэй байна вэ" гэсэн асуулт тавьсан. Гэвч бидний уулзсан арван иргэн бүгдээрээ "Юу хийдгийг мэдэхгүй. Тийм компаниуд байгаад л байдаг юм шиг байна билээ. Нэрийг нь л сонссон" гэж хариулсан юм. Юу хийдэг нь олон нийт, иргэдэд ойлгомжгүй хэрнээ бариад авч болохгүй нэг л их сүр дуулиан, сенцаасын дунд оршин тогтнодог компаниуд юу хийдэг, ямар утга учиртай талаараа ард түмнийг бодитой, тодорхой мэдээллээр хангах цаг болжээ.

“Эрдэнэс Монгол” гэж ямар үйл ажиллагаа
эрхэлдэг компани вэ?

Нэг ийм компани байдаг нь ч байдаг юмаа. Гүйцэтгэх захирал нь Б.Бямбасайхан гэж нөхөр байн байн хэвлэлээр харагдаад байхыг бодвол амьтай нь ч амьтай л байгаа. "Эрдэнэс Монгол" гэсэн нэр голдуу л төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гардаг болохоор их л чухал компани байх ёстой. Гэвч хэдэн оны хэдэн сард байгуулагдсан тухай мэдээлэл нь бүрхэг. Компанийх нь танилцуулган дээр “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уулуурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.

“ЭрдэнэсМонгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох “ОюуТолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Бизнесийн ёс зүй, олон улсын стандарт, компанийн сайн засаглалын хүрээнд Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК ньбайгалийн нөөц, дэд бүтэц, аж үйлдвэр, хүний капиталд ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар Монголын иргэдэд үнэ цэнг бий болгоно гэж үздэг. Иймээс бизнесийн зарчмын дагуу компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын бизнесийн хамтрагч талуудтай харилцан ашигтай сайн түншлэлийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

ЗОРИЛГО

Бизнесийн үнэ цэнг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх зорилготой” гэсэн нэг их сүртэй танилцуулгатай.
Байн байн гүйцэтгэх захиралаа сольдог, өдгөө 5 дахь гүйцэтгэх захиралаар удирдуулан ажиллаж байгаа.

Өчнөөн олон жил юу хийж, ямар үйл ажиллагаа явуулж, ямар гавъяа байгуулсан нь мэдэгдэхгүй энэ компанийг төрийн өмчийн оролцоотой уул уурхайн бүх компанийг "атгадаг" толгой компани гэсэн төсөөлөл л байна. Эрдэнэсээр овоглосон нөгөө хоёр компани болох "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэс Тавантолгой" хоёрыгоо 100 хувь эзэмшилдээ байлгадаг гэх болохоор өндөр эрх мэдэл, их хөрөнгө мөнгөтэй байх учиртай юм. Гэтэл ашигтай гэхээс илүү өртэй ажилладаг л сураг ажиг хэвлэлээр гардаг. Их том байх учиртай дараагийн шалтгаан нь төрийн нэрийн өмнөөс төрийн өмчийн оролцоотой стратегийн орд газруудын ашиглалтыг хариуцдаг, хувьцааг болон тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тухай мэдээлэл. Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол"-д "Эрдэнэт үйлдвэр"-ийн Монголын талын хувь, "Багануур", "Шивээ-Овоо"-гийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр болж байсан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтьш ажлыг ч хариуцана гэхээр "Эрдэнэс Монгол" үнэхээр том компани байж таарна. “Эрдэнэс Монгол” компани нь “Эрдэнэс Таван толгойг атгадаг” гээд байдаг.
Өөрсдийнх нь ажлын зорилго дээрээ “хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх зорилготой” гээд цагаан дээр хараар бичсэн байна лээ. Гэтэл сүүлийн үед Монгол улсын иргэн бүр  "Эрдэнэс Тавантолгой" компаниас 1072 хувьцааг эзэмших байсан нь талаар болж байгаа тухай мэдээлэл хөврөх болсон нь “Эрдэнэс Монгол” компани ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ биз ээ.

Б.Бямбасайхан гэж хэн бэ?

2015 оны 02-р сард Баянжаргалын Бямбасайхан гэгч “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноос хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд энэ хүн дорвитой юм юу ч хийсэнгүй. Хамгийн муу Засаглалтай Засгийн газар гэж нэр зүүгээд байгаа Р.Сайханбилэгийн багийн хүн. Ерөнхий сайдын далбаан дор явдаг зүгээр л нэг “ШОУМЭН” гэж нэрлэгсэд ч байх юм билээ.

Өмнө нь Улаанбаатар хотод төвтэй хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний “Нова Терра” компанийн Захирлаар ажиллаж байсан, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай байсан нөхөр. Бас “Ньюком” группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж намтарт нь бичээстэй байна лээ.
Бидний сонссоноор “Эзэн“ нэртэй программ хийгээд бүтэлгүйтсэн гэнэ лээ. “Рио”-д албан ёсны албан тушаал хашдаг гэхээр хэний хүн гэдэг нь ойлгомжтой биз.

Б.Бямбасайхан “Моннис”-ын Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгийг баруун солгойгүй цацсаар байх уу?

Б.Бямбасайхан нэгэн ярилцлагадаа “Эрдэнэс Монгол”-д тэрбум долларын хөрөнгө байна. Үүнийг зөв зохистой ашиглавал өсгөх боломж бий. Үндсэн хөрөнгө нь тэрбум доллар” гэж ярьж байсан санагдаж байна.
Үнэхээр түүний ярьсанаар өссөн дүн гарсан болов ?
Тэрээр “Олон улсын 4 том аудитын компаниудын нэгээр аудитаа хийлгэлээ” гэж бараг бүх л хэвлэлээр ярьсан байх. Ингэж олон улсын аудитын компаниар толгой эргэм их хөлс төлж аудит хийлгэсэний үр дүн 5 жилийн гарах юм гэсэн. Төрийн мөнгөөр тоглоно гэж энийг л хэлэх байх.

Өөр нэгэн жишээ дурьдахад Хотын захиргааны өмнө үнэгүй байранд байрладаг байсан “Эрдэнэс Монгол” компани бууриа сэлгэн “Моннис”-ын Чулуунбаатарын цамхагт үнэтэй байрладаг болсон байна лээ. “Моннис” цамхагийн 14, 15 давхарыг тэр чигт нь эзэгнэнхэн өндөр үнээр түрээслэж суугаа аж. Ойролцоогоор бодоод үзье л дээ. Нэг давхар нь л гэхэд 800 м.кв гэвэл 2 давхар нийтдээ 16 00 м.кв. Нэг м.кв-ыг нь хотын төвийн ханшаар бодоод үзэхэд сардаа бараг 80 сая төгрөгөөр “конторлож” байгаа нөхөд байх нь.
Улс орон даяар хямрал нүүрлэж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байхад энэ мэт нөхөд ийнхүү төрийн нэрийн өмнөөс тансаглаж, тарвалзсаар байх уу?
Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага гэж байна уу?

Үргэлжлэл бий...

www.top.mn

0 Сэтгэгдэл
Udahgui ochih gazar ni todorhoi bno,, darga ni yavahdaa daguulaad garna
Хамгийн их уншсан