Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө, маргааш төв зүүн зүгийн нутгаар цас орж шуургатай


Өнөөдөр нийслэл хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 градус дулаан байна.

     Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нугаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулсаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан