Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой байдлынхан шинэ техниктэй болно

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Онцгой байдлын ерөнхий газарт Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх ёслол өнөөдөр болно. 

Мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн БНСУ-д үйлдвэрлэсэн,  4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, гал унтраах тусгай зориулалтын 12 автомашиныг  21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан