Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Раднаасүрэн: Туршилтын үйлдвэр нь нүүрсийг элсээр “угаана”

Л.БАТБААТАР

Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд техник технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. УИХ-аас нүүрсний боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан билээ.
Нүүрсний үйлдвэрлэлийн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын бүхий л үе шатанд тэргүүний техник, технологи нэвтрүүлэх нь өнөөгийн тулгамдсан зорилтуудын нэг юм. Монголын нүүрсний салбарын техник, технологийг шинэчлэх зорилт бүхий Монгол Улсын Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам хамтран “Clean coal technology” хэлэлцүүлэг өчигдөр зохион байгууллаа. 2015 оны арванхоёрдугаар сард Франц улсын нийслэл Парис хотноо хуралдсан “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” хурлаар хөгжилтэй хөгжиж буй орнуудпаа хүлэмжийн хийг багасгах арга хэмжээнд зориулж 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү тусламжийн хүрээнд Япон улсаас  Монгол Улсад “Clean coal technology” төслийн ажлыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн холбогдох албаныхан онцолсон.
Ингээд “Clean coal technology” төслийн үр ашгийн талаар Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Дэлхийн зах зээл дээр боловсруулаагүй түүхий нүүрсний үнэ буурсан үед Японтой хамтран хийж буй “Clean coal technology” төслийн уулзалт ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.  Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсаар байна. Иймээс түүхий нүүрсийг боловсруулан нэмүү өртөг шингээн өндөр үнээр зарахаас өөр арга байхгүй. Монголд нүүрсний арвин их нөөц баялаг байна.
Японд техник технологийн өндөр хөгжил туршлага бий. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Үүнтэй холбогдуулан Японы компаниуд нүүрс боловсруулах төсөл, техник  технологио танилцуулж байна.

-Дөрөвдүгээр цахилгаан станцад хийх техникийн шинэчлэлийн асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Нүүрсийг олон аргаар боловсруулдаг. Нүүрсийг боловсруулж хий буюу шингэн түлш автобензин үйлдвэрлэдэг. Байгальд ээлтэй байх  шаардлага хангасан цахилгаан станц барих технологиуд бий болсон. Япон нь байгаль орчинд ээлтэй технологийг сайн эзэмшиж байна. Монголын хамгийн том дөрөвдүгээр цахилгаан станцыг шинэчлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Японы талтай гэрээ хэлэлцээр хийсэн. Төслийн баг дөрөвдүгээр цахилгаан станцыг шинэчлэх ажилдаа орсон байгаа.

-Энэ төслийн хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?
-Хөрөнгө оруулалтын хэмжээг сайн мэдэхгүй байна. Энэ төслийг Эрчим хүчний яам голлон хариуцаж ажилладаг.

-Японтой хамтарч байгуулах нүүрс угаах туршилтын үйлдвэр хэзээ байгуулагдах вэ. Төслийн ажил эхлээд хоёр жил болж байна?
-Нүүрсийг хуурай аргаар угаах, баяжуулах туршилтын үйлдвэр байгуулах судалгаа шинжилгээний ажлаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн. Ингээд жилд 300 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах шийдэлд хоёр тал хүрсэн юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэсэн.
Туршилтын үйлдвэр байгуулах санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сард Уул уурхайн яам, Японы талтай байгуулсан. Нүүрс угаах туршилтын үйлдвэр нь 2018 оны эхний хагаст багтаж ашиглалтад орно. Таван толгойд ашглалтад орох туршилтын үйлдвэр нь ямарч  ус хэрэглэхгүй. Харин элс хэрэглэнэ. Нүүрс баяжуулахад хэрэглэсэн элсээ дахин хэрэглэх зарчмаар ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан