Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Архангай аймгийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөн 15 га, Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Гарчин 20 га, Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Хэц бэлчир 15 га талбайд тус тус шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Дараахь багцуудтай:

1-р багц: Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөн 15 га талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажил

2-р багц: Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Гарчин 20 га талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажил

3-р багц: Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Хэц бэлчир 15 га талбайд тус тус шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажил

Үнийн санал ирүүлэх ажлын талбайн дэвсгэр зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2016 оны гуравдугаар сары 30-ны 16 цаг 00 минутаас  өмнө  Цахим худалдан авах ажиллагааны систем www.meps.gov.mn хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэрээр /pdf/ -ээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2016 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч гуравдугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: /Үгүй/

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг  бусад мэдээллийг доорх хаягаар авах ба тендерт оролцох  аж  ахуйн  нэгжүүд  материалаа цахимд илгээхээс өмнө бүртгүүлнэ үү.  

Цахим худалдан авах ажиллагааны систем www.meps.gov.mn
www.e-procurement.mof.gov.mn

 Архангай аймгийн ЗДТГ-ын 111 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны албаны  мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл  
Утас: 70332451, 99129351



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан