Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обамаг Гаванад Кубын гадаад хэргийн сайд угтлаа


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишелийн хамт  өнөөдөр Кубын нийслэл Гавана хотын нисэх буудалд буухад Кубөын Гадаад хэргийн сайд Бруно Родригес угтаж авсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү “Эрх чөлөөний арал”-д 88 жилийн дараа албан ёсны айлчлал хийхээр ирж байгаа нь энэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама онгоцны буудалд буумагцаа зочид буудалд орон нутгийн хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл хийсэн байна.

Энэ удаагийн уулзалтаар АНУ-ын төрийн тэргүүн Кубын тэргүүн Рауль Кастротой уулзаж, Үндэсний театрт олон нийтэд хандан үг хэлэх юм.
“Би Кастротой уулзаж хоёр орны харилцааг хэрхэн хэвийн болгох, худалдаа хөгжүүлэх, кубчүүдэд интернетийн үйлчилгээ хүргэх зэргийг ярилцана. Кубын засгийн газрын  хувьд хүний эрх, ардчиллын асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа тухайгаа би илэн далангүй ярина” гэж Барак Обама Куба руу мордохынхоо өмнө хэлсэн юм.
Обама бас кубын бизнесмэнүүдтэй уулзах юм байна.

0 Сэтгэгдэл
Обома Күбийг бужигнуулах ажлаа эхэлжээ.Хамгийн түрүүнд интэернетийн асуудал ярьж байгаа нь Кубчуудын тархийг угаах, бохирдуулах, безнесменуудтэй уулзаж мөнгөний шуналд автуулах, хорхойг нь хөдөлгөх, гм-ээр маш заваан ажлаа эхлүүлэх бололтой.Хэдэн жилийн дараа Күба улс Сири шиг болно...
Хамгийн их уншсан