Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Казах түмний хаврын баяр-Наурызын баяр


Өнөөдөр гуравдугаар сарын 22. Өдөр шөнө тэнцдэг өдөр. Мөн Казах түмэн, Азийн олон ард түмний таван мянган жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн хаврын баяр-Наурызын баярын өдөр.

Наурызын баярыг казах түмэн "Улыстын улы куни" буюу “Ард түмний их баяр” хэмээн нэрийддэг. Наурыз гэдэг нь  эртний персийн ноу-шинэ, роуз-өдөр гэсэн хоёр үгнээс гаралтай гэнэ.

Домгоор бол Наурызын баярын өмнө газар дэлхийд аз жаргал бууж ирэн хэрэн явдаг болохоор баярын өмнөх шөнийг аз жаргалын шөнө гэдэг, баярын өдөр сайн сайхан үйл дэлгэрч, цэцэг ногоо урган, шувууд дуулж жиргэн тал нутаг өнгөө засан ногоорч шинэ нэгэн жил ирдэг гэнэ.

Ийм ч болохоор казахууд зөвхөн энэ баярын өдрийг төдийгүй бүтэн сарыг наурыз хэмээн нэрлэдэг байна. Энэ сард төрсөн хүүхдээ ч гэсэн “Наурыз” гэсэн үгтэй холбон хөвгүүдийг Наурызбек, Наурызбай, охидыг Наурыз юм уу Наурызгуль хэмээн нэрлэдэг гэнэ.

Өнөөдөр казах айл бүр идээ ундаагаар элбэг байж ширээ дүүрэн зоог, идээ өрөн, казах хүн бүрийн ахас ихсээ хүндлэн хоймроо залж, ахан дүүсээрээ цуглан,  гар алдлан золгож, сайн сайхныг ярьж хөөрч, ирж байгаа сайхан хавартай, шинэ жилтэйгээ учран золгодог өдөр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан