Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ЗАР МЭДЭЭ

 “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компани (ууд)-ийн оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалт

 Аж үйлдвэрийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компани(ууд)-ийн оролцоотой консорциумыг*/цаашид “Хүсэлт гаргагч” гэх/ сонгох уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

-Монгол Улсын Үндэсний компани(ууд)** -ийн оролцоотой консорциум байх.
-Консорциумын аль нэг гишүүн сүүлийн 10 жилд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, ажиллуулсан туршлагатай байх.
-Консорциум нь газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэглэгдэх технологи эзэмшдэг, эсвэл технологийн лиценз авах боломжтой байх.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч нь хүсэлтээ илэрхийлсэн албан ёсны захидлыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж, дараах материалын хамт  2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 15:00 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан биеэр, бичгээр зар мэдээнд бичигдсэн хаягаар ирүүлнэ. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн танилцуулга;
2. Консорциум нь зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг холбогдох журмын дагуу түүнд консорциумын гишүүн бүрийн бичгээр өгсөн итгэмжлэлтэй байх;
3. Консорциумын гишүүн бүрийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагаа, ажлын туршлагын тухай дэлгэрэнгүй танилцуулга;  
4. Консорциумын гишүүн бүр /компани/-ийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд;

5. Консорциумын гишүүн бүрийн сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, бизнесийн чадавх, санхүүгийн байдлын тухай танилцуулга;
6. Буцаан төлөгдөхгүй нөхцөлтэй уралдаант шалгаруулалтын хураамж болох 3.0 /гурав/ сая төгрөгийг төлсөн баримт. /“Төрийн сан” банк дахь Аж үйлдвэрийн яамны 900038001 дугаартай данс/;
Аж үйлдвэрийн яам хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 /гурав/ хоногт багтаан ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, уралдаант шалгаруулалтад цаашид оролцох эсэх тухай мэдэгдлийг бичгээр хүсэлт гаргагч этгээдэд шуудан болон цахим шуудангийн аль боломжтойгоор нь хүргүүлнэ. Уралдаант шалгаруулалтын бичиг баримтыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгнө.
Хүсэлт гаргагч өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа болон эрх зүйн байдал, хөрөнгө, санхүүгийн байдал, уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
 Энэхүү уралдаант шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар ажлын 09:00-17:00 цагийн хооронд авч болно.

 АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Хэнд: Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын
мэргэжилтэн Ц.Оюунболд
Хаяг: Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 102 тоот, Улаанбаатар, Монгол Улс, Утас: 97651-261734, 976 51-264179
Факс: 976 51-263333
Е-Мэйл: oyunbold.ts@mi.gov.mn, Цахим хуудас: www.mi.gov.mn

* “Үндэсний компани (ууд)-ийн оролцоотой консорциум” гэж Монгол Улсын Үндэсний компани(ууд) бүрэлдэхүүнд нь оролцсон, гадаад, дотоодын хуулийн этгээдүүдийн нэгдлийг хэлнэ.  Уралдаант шалгаруулалтад шалгарсан нөхцөлд   ”Хөрөнгө оруулах, төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 /нэг/ сарын дотор багтаж Монгол Улсын “Компанийн тухай” хуулийн дагуу төслийг хэрэгжүүлэх компанийг байгуулж бүртгүүлэх, байгуулсан компанийн нийт гаргасан хувьцааны 10-аас  доошгүй хувийг консорциумын гишүүн Монгол Улсын Үндэсний компани(ууд) эзэмшихээр тусгасан байна .
** “Монгол Улсын Үндэсний компани” гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд нийт гаргасан хувьцааных нь 76 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээдийг хэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан