Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос бөөнөөр галлах пуужингийн систем туршлаа


Умард Солонгос бөөнөөр галлах  том калибрын пуужингийн тийрэлтэт систем туршихад удирдагч Ким Чен Ун удирдаад сэтгэл хангалуун байлаа гэж мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна.  Ким Чен Ун “Онилсон байг онох өндөр чадвартай” гэж тэмдэглэжээ.
Тэр бас “Энэ туршилт Солонгосын ардын армийн чадварыг өндөржүүлж, дайсны объектуудад оновчтой цохилт өгч чадахыг харууллаа” гэсэн байна.
Туршилтыг хаана, хэзээ хийснийг  мэдээллийн агентлаг зарлаагүй байна. БНСУ-ын БХЯ-ны мэдэгдлийг үндэслэн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол  Умард Солонгос өнгөрсөн даваа гарагт Япон тэнгисийн чиглэлд ойрын тусгалын таван ч пуужин харважээ.
Энэ бол тус улс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зүүн эргээсээ пуужин  харвасан гурав дахь тохиолдол. Гуравдугаар сарын 18-ны өдөр Пеньян бас энэ чиглэлд дунд тусгалын баллисти пуужин хоёрыг харвасан юм. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үүнийг “Нодоэн” загварын пуужин гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
АНУ хойтыг ***** гээд байнга заналхийлж байхад эрх биш биеэ хамгаалах гэж зэвсэглэхээс яах вэ. АНУ дэлхийг сүйрэлд хүргэж байна.
Хамгийн их уншсан