Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН кассын машиныг эсэргүүцэж, далд эдийн засгийг уриалж байна


Сонгуулийн тухай хууль батлах үеэр  санал хураах автомат хар машиныг эсэргүүцэж парламентад суудалгүй намууд, ард иргэдийг турхиран саналын хуудсыг гараар тоолохыг уриалж байсан МАН энэ удаа бас өнгөрсөн нийгэм рүүгээ ухарч дэлгүүр худалдааны газруудад кассын автомат машин хэрэглэхгүй байхыг тэдэнд сэм уриалж, үүнийгээ төрөөс шаардаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс  зохион байгуулж сэтгүүлчидтэй уулздаг  “Морин цаг” уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ парламентаас шинэчлэн найруулаад ердөө энэ оны эхнээс мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар МАН-ын бүлэг хуулийн төсөл санаачлаад байгаагаа дуулгалаа.

Хамгийн сонирхолтой нь шинжлэх ухаан,  электрон техник хөгжсөн энэ зуунд МАН-ынхан дэлгүүрүүдэд кассын машин хэрэглэхийг болиулах санаачилга гаргаж байгаа юм байна. Тэд улс орны төдийгүй дэлхий нийтийн хөгжлөөс ухарсан, ХХ зууны эхний хагасын монголын төрх байдалд шилжих “мэргэн шийдвэр”-ээ гаргахын тулд өнгөрсөн долоо хоногт “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл” нэртэй уулзалт зохион байгуулж,  өөрсдөө оролцож  байж Монгол Улсын хууль тогтоох байгууллага УИХ-ын олонхийн саналаар баталсан “НӨАТ-ын тухай хууль”-ийг хэлэх хэлэхгүйгээр муучлан ярьж, эсэргүүцсэн.

Ингээд энэ уулзалтаасаа Монгол Улс улирсан баларсан бүдүүлэг цаг үедээ эргэн орж, сампин ашиглан, 12 мөнгөний дэвтэр дээр, хорон хараандаагаар  данс хөтөлж байх нь зүйтэй юм байна шийджээ.
МАН-ынхны НӨАТ-ын тухай хуульд оруулах гээд байгаа дөрвөн өөрчлөлтийн эхнийхэд нь “борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтыг хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах” гэсэн байх юм.

100 саяас дээш орлоготой дэлгүүр худалдааны төв хэд билээ, 100 саяас бага орлоготой нь хэд билээ. Тэгээд 100 саяас бага орлоготой аж ахуйн нэгжүүд  кассын машин хэрэглэхгүйгээр худалдаа үйлчилгээ явуулж энэ хэрээрээ орлогоо нуун, татвараас зайлсхийж байж болох юм байна.

Ер нь МАН-ынхан ийм байдлаар аль болох Монгол Улсыг эдийн засгийн хувьд хүчгүйдүүлж сулруулах, татварын орлогыг нь бууруулах, ингэснээрээ төсвийн нь алдагдлыг улам их болгох сонирхолтой байгаа нь харагдаж байна гэхээс өөр юу гэхэв.
2013 онд гаргасан нэг судалгаагаар Дээрх тоо баримтаас харахад 200.0 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байна гэжээ.

За ингээд МАН-ынхны хүсэлтээр /чухамдаа иргэд, худалдаа эрхлэгчид хүсээд байгаа зүйл огт биш/ шинэ хуулиндаа дахиад өөрчлөлт оруулах юм бол далд эдийн засаг улам л өснө гэсэн үг. Аж ахуй нэгж бүр худалдаа үйлчилгээний газраа жижиглэж, орлогоо нууж эхэлнэ. Энэ хэрээрээ улсын төсөвт ордог татварын орлого багасах нь мэдээж, хэний ч ойлгох зүйл.
Хэдийгээр сонгууль хаяанд тулсан, нам, нэр дэвшихээр санаархагч бүр олны итгэлийг хүлээх гэж чармайж байгаа нь үнэн боловч сайн хүн болох гэж улайрахдаа цаг үе, улс орны эрх ашгаас ингэж урваж, дайсагнах нь ямар байдаг юм бол.

МАН-ын энэ аугаа нээлт мэдээллийг дамжуулж байгаа хүн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ.
Чухамдаа МАН-ын гишүүд дотор улс орны санхүү эдийн засгийг “барьж явсан” сайн эдийн засагчид олон бий. Харамсалтай нь энэ хүмүүс нь ийм  тэнэг бүдүүлэг зүйл ярихаасаа ичээд ард нь суун үлдэж, хөөрхий манай бөх ярьж байгаа нь энэ.

Б.Бат-Эрдэнэ гишүүн үүний өмнө голууд дээр далан барьж усан сан байгуулах замаар цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, үер ус, голын усны түвшин буурахаас сэргийлэх тухай ярихад ингэж ярьсан хүмүүсийг Хэнтий аймагт очихыг нь персон-нон грат хийнэ гэж зарлаж  байсан хүн. Дэлхийн аль ч улс орон далан, усан сан барих замаар голынхоо усны түвшинг барьж, үертэй үед хааж аюулаас сэргийлж, татраад ирэхээр нь нээдгийг энэ хүн даанч мэдэхгүй.

Үүнтэйгээ нэгэн адил тэрээр  юу ярьж байгаагаа ч мэдэхгүйгээр дахиад л цаад хэдийнхээ бууны нохой болж улс орны хөгжлийн, эдийн засгийн эсрэг, өмнөх зууны бүдүүлэг байдал руу эргэн оръё гэж мэдэгдээд зогсч байгаа нь энэ.

Сонгуулийн санал хураах машин, кассын автомат машин зэргийг эсэргүүцэж шинжлэх ухаан техникийн дэвшлээс ухрах нь зүйтэй гэж уриалдаг МАН-ынхан өмнөх зууны бүдүүлэг байдалд байх нь зөв гэж хашгирсаар байгаа ч өөрсдөө болохоор тансаг гар утас, унаа тэрэг, компьютер хэрэглэхээсээ огт ухрахгүй байгаа нь хачирхалтай.

Байтлаа МАН-ынхан “Малчид бэлэн мөнгөгүй байна. Дэлгүүр худалдааны газрууд хонь, сүх, цайгаар худалдаа хийе” гэх нь л дээ. Хонь мал, сүх, цай бэлэн мөнгийг орлож байсан үе бас бий шүү, МАН-ынхан мэддэг л байлгүй. Ухарвал ухарсан шиг ухаръя л даа. МАН-ынхан ч өөрсдөө морио унаад л явж байг...

0 Сэтгэгдэл
tsoonh gesen huul ulam ih populistuudiig demjsen huul bolno ogt oor nam ulam l niigmiig dorduulna
tsoonh gesen huul ulam ih populistuudiig demjsen huul bolno ogt oor nam ulam l niigmiig dorduulna
Хамгийн их уншсан